Мексикт таксины найман жолооч амь үрэгдэв

Мексикийн хойд зүгийн Монтеррей хотын захад зэвсэглэсэн этгээдүүд таксины найман жолоочийг буудан хороожээ. Цагдаа нарын хэлснээр таксины жолоочид зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Өөрөөр хэлбэл тэд хувиараа ийм ажил хийдэг.
Мексикийн хойд зүгийн Монтеррей хотын захад зэвсэглэсэн этгээдүүд таксины найман жолоочийг буудан хороожээ. Цагдаа нарын хэлснээр таксины жолоочид зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Өөрөөр хэлбэл тэд хувиараа ийм ажил хийдэг.
Олон улсын байгууллагуудын судалгаагаар хар тамхи, зэвсгийн наймаа эрхлэгч нууц бүлэглэлүүд хамгийн их дэлгэрсэн тус улсад өмнө нь таксины жолоочдыг ингэж олноор нь хэлмэгдүүлсэн хэрэг гарч байгаагүй юм. Албаныхны үзэж буйгаар мафийн гишүүд энэ халдлагыг үйлдсэн гэнэ. Энэ үеэр хэргийн газрын ойролцоо байсан хоёр гэрч, түүний дотор бага насны охин буудуулсан бөгөөд азаар амьд үлджээ.
Монтеррей хот нь Мексикийн аж үйлдвэр өндөр хөгжсөн газрын нэг бөгөөд мафитай холбоотой хүчирхийлэл уг хотод бусад хотоос илүү гардаг байна. Монтеррей хот Мексикийн хамгийн хүчирхэг хоёр мафи “Zetas”, “Gulf Сartel”-ийн тулааны гол газар. Учир нь уг хот АНУ уруу хар тамхийг хууль бусаар хил давуулах түшиц газар юм. Албаныхны үзэж буйгаар таксины жолоочид мафийнханд татвар төлөхөөс татгалзсан.
Эсвэл дээрх хоёр бүлгийн аль нэгний талд ажилладаг учир өрсөлдөгч бүлэг нь хөнөөсөн байх магадлалтай гэнэ. Мексикийн НуэвоЛеон мужийн аюулгүйн албаны төлөөлөгч Домене Замбрано “Цагдаа нар амь үрэгдсэн найман жолоочийг мафийнханд ажилладаг эсэхийг шалгаж байсан” гэж “Ассошейтэд Пресс” агентлагт уламжилжээ.
Өнгөрөгч онд “Zetas” бүлгийн мэдэлд байдаг Монтеррей хотын нэгэн казинод гал гарч 52 хүн амь үрэгдэж байсан бөгөөд таксины жолоочдын үхэл эл хэргээс хойшхи хамгийн олон хүн амь үрэгдсэн явдал болжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.144)

    2012-04-13

    dampuursan uls yumda