Сирийн цэргүүд дахин 11 босогчийн аминд хүрэв


Сирийн Засгийн газар НҮБ-н галаа зогсоох саналыг хүлээн авсан хэмээн мэдэгдсэн хэдий ч, цэргүүд нь засгийн газрын эсрэг тэмцэл өрнүүлсэн босогчид руу өчигдөр гал нээж, 11 хүний амийг хөнөөсөн байна. 

Сирийн Засгийн газар НҮБ-н галаа зогсоох саналыг хүлээн авсан хэмээн мэдэгдсэн хэдий ч, цэргүүд нь засгийн газрын эсрэг тэмцэл өрнүүлсэн босогчид руу өчигдөр гал нээж, 11 хүний амийг хөнөөсөн байна. Сирийн мянга, мянган иргэдийн оролцсон засгийн газрын эсрэг тус эсэргүүцлийн үйл ажиллагаа хойд зүгийн хот Идлиб болон баруун өмнөд зүгийн хот Дараад болсон бөгөөд засгийн газрын цэргүүд энэ үеэр тэдэн рүү гал нээжээ.
Сөрөг хүчний дэмжигчид Засгийн газар ард иргэдийнхээ эсрэг гал нээхгүй гэсэн амлалтаа зөрчиж байна хэмээгээд, НҮБ-аас Сирийн Засгийн газар хүлээн авсан саналаа хэрэгжүүлж байгаа эсэхийг нягтлан, шалгах шинжээчдийг нэн даруй илгээхийг хүсчээ. Тэдний хэлж байгаагаар, Сирийн Засгийн газрын зүгээс ард иргэдэд ирэх дарамт шахалт хэвээр үргэлжилж байгаа бөгөөд цэргүүд засгийн газрын эсрэг ямар ч үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй хэмээн дайрч байгаа гэнэ.
О.Удвал
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)