Лалын фундаменталистуудын турхирсан их бослого болов

Египетчүүд Хосни Мубаракын засгийн газрын удирдлаган дор ажиллаж байсан албан тушаалтнуудыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргасныг эсэргүүцэн, улс даяараа өргөн хүрээг хамарсан сүрт их жагсаалыг өчигдөр  зохион байгуулжээ. Босогчдыг Лалын фундаменталист Маслим Бродерхүүд бүлэглэл турхирч, ийнхүү их бослогыг өдөөн өрнүүлэхэд хүргэсэн байна.  

Нийслэл Кайрын төв Тахрир талбай дээр олон мянгаараа цугларсан нутгийн ард иргэд дахин цуст тэмцэл өрнүүлэхгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, орилон хашгирцгааж байсан гэнэ. Тэд Мубаракын эриний албан хаагчдыг улсын засгийн эрхэнд гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээж байжээ.
Дэд Ерөнхийлөгч асан Омар Сулейман зэрэг Мубаракын удирдлаган доор ажиллаж байсан хэд хэдэн хүн ирэх тавдугаар сарын 23-нд болох сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа аж. 

Лалын фундаменталист Маслим Бродерхүүд бүлэглэл ч мөн өөрийн нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр болсон байна. Бүлэглэлийн улс төрийн толгойлогч, Эрх Чөлөө, Шударга Ёсны намын тэргүүн одоогоор тэднийг парламентад төлөөлж байгаа аж. 

Цэргийн хүчнийхэн Маслим Бродерхүүдийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ирэх сонгуульд Сулейманыг дэмжиж гаргах төлөвтэй байгаа гэнэ. Сулейман ч мөн Бродерхүүдийг засгийн эрхэнд гаргахгүй хэмээн амлаж, өөрийн гишүүд, дэмжигчиддээ хандан, Египет орныг алан хядах ажиллагааны эх үүр болсон фундаменталист улс болгохгүйн төлөө ажиллана хэмээсэн байна.
О.Удвал 
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)