АУ-ны доктор, дэд профессор В.Хадхүү: Орчин үед хүмүүсийн дархлаанд муугаар нөлөөлөх маш олон зүйл үйлчилж байна

Би 1981 онд Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд сургууль төгссөн. Тэр үеэс  хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 1994 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж , 2008 онд дэд профессор цол хүртсэн. Дархлал судлаач. 
Уншигч та бүхэндээ дархлаагаа  хэрхэн сайн байлгах тухай болон АНУ-ын 4 life компанийн Трансфер Фактор хэмээх дархлаа дэмжигч гайхамшигт бүтээгдэхүүний талаар манай эрүүл мэндийн үндэсний портал www.EMCH.mn  сайтад  АУ-ны доктор, дэд профессор В.Хадхүүгийн өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

-    Юуны өмнө та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

Би 1981 онд Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд сургууль төгссөн. Тэр үеэс  хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. 1994 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж , 2008 онд дэд профессор цол хүртсэн. Дархлал судлаач. 

-    Трансфер факторууд хэмээх  дархлал дэмжигч гайхамшигтай бүтээгдэхүүний  гарал үүслийн талаар яриач?

Трансфер факторууд 1949 онд нээгдсэн хүний дархлалын эсүүдээс ялгарч байдаг жижигхэн уургууд дотроо олон фракцтай. Трансфер фактор ТФ (transfer factor -мэдээлэл зөөгч хүчин зүйл) гэдэг нь нь дархлалын мэдээллийг зөөгч гэсэн утгатай. Трансфер факторууд гэж  хэлэхэд ч, сонсоход ч монгол хүнд амаргүй төвөгтэй  учраас гал уургууд хэмээн би монголчилж нэр өгсөн. Нэг хэсэг энэ нэрээр яригдаж байсан хэдий ч АНУ-ын трансфер факторуудыг үйлдвэрлэдэг 4 life компани нь үүнийг зөвхөн трансфер факторууд хэмээх олон улсын нэршлийг хэрэглэх нь  зүйтэй гэж үздэг. 
1949 онд нээгдмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж  энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр  40 жилийн дараа 1988 онд  үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн юм. 

Америкийн төр, шинжлэх ухааны олегархууд трансфер факторын үйлдвэрлэлийн технологийг патентлаж улмаар интернетээр олон улсын дуудлага худалдаа зарласан байдаг.  Үүнээс хойш 10 жил хэн ч үүнийг эзэмшихгүй байсаар 1998 онд Америкийн дархлал судлаач эхнэр нөхөр  Дэвид  Лизонби,  Бианка Лизонби нар 1 сая доллараар патентийг худалдан авч бүтээгдэхүүнийг БИБ (биологийн идэвхит бүтээгдэхүүн) хэлбэрээр үйлдвэрлэн олон үет маркетингийн (MLM-multi level marketing) зарчмаар борлуулж эхэлсэн. Уг нь трансфер фактор хэмээх эм бүтээгээд эмийн сангуудаар борлуулж болох л байж л дээ. Гэвч шинжлэх ухааны гайхамшигтай амжилтыг жинхэнэ зохистой бизнес болгох бүтээгдэхүүнийг хамгийн оновчтойгоор борлуулах глобалчлалын  хандлага, орчин үеийн нэн оновчтой борлуулалт болох сүлжээний бизнесийн амжилтын тод жишээ нь өнөөгийн трансфер факторын түүх болсон юм. Одоо трансфер факторын БИБ-үүд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн ангиллаар эмийн сангуудад жоргүйгээр олгож болох эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн АНУ-ын эмч нарын ширээний номонд заасан байдаг. Үйлдвэрлэгч 4life компани бүтээгдэхүүнээ дэлхийн 55 оронд түгсэн салбар компануудад ажилладаг дистрибюторуудаараа дамжуулан борлуулдаг. 

-    Эм биш хүнд зайлшгүй хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн хэлбэрээр  үйлдвэрлэж буй нь хүний амьдралд илүү ойр юм аа даа?

 Тиймээ. Трансфер факторын БИБ-үүд  бол эм биш гэдгийг бид юуны өмнө зөв ойлгох ёстой. Эм бол тодорхой эмгэгийг эмчлэн илааршуулахад зориулагдсан байдаг. Жишээ нь халдварт өвчний үед хэрэглэх эм тэр өвчнийг үүсгэгч микробыг  устгахад зориулагдсан бөгөөд нарийн тодорхой тун, стандарт, хэмжээтэй байдаг. Харин БИБ-үүд тухайлбал трансфер фактор нь хүний биеийн бүхий л түвшинд дархлааг дэмжиж ямар ч гаж  нөлөөгүйгээр үйлчилдэг. Дархлаа дэмжинэ, сайжруулна гэдэг ойлголтыг бага зэрэг тодруулъя. Хүний биед өөрийгөө хамгаалдаг дотоодын маш хүчтэй тогтолцоо зогсолтгүйгээр ажиллаж байдаг. Тэр тогтолцоо нь сайн бол өвчлөхгүй, дархлааны хүч сулраад ирвэл төрөл бүрийн өвчин эмгэгт амархан өртөх магадлалтай. Энэ тогтолцооны дотор онцгой үүрэг гүйцэтгэдэг нэг хүчин зүйл нь бидний одоо яриад байгаа дархлалын мэдээлэл зөөгч хүчин зүйл ТФ юм. Харин АНУ-д үйлдвэрлэдэг трансфер факторын БИБ-үүд нь түүнийг үнээний сүүний уураг болон өндөгний шараас цэврээр нь ялгаж авсан цэвэр трансфер факторууд бөгөөд түүнийг ууж хэрэглэхээр өөрийн биед байгаа ТФ-тай яг адилаар үйлчилж эрүүл мэндийг нь хамгаална гэсэн үг.  Трансфер факторууд нь хүний дархлалыг биеийн бүхий л түвшинд сайжруулж эмтэй адил, зарим  эмүүдээс илүү үр дүнтэй үйлчилдэг байна.

-    Зарим мэргэжилтнүүд Сүүлийн үед  хүний дархлаа харьцангуй муудаж байна гэдэг. Таны бодлоор  ямар хүчин зүйлээс болж муудаж байна гэж үзэж байна вэ?

Үнэхээр тийм. Орчин үед хүмүүсийн дархлаанд муугаар нөлөөлөх маш олон зүйл үйлчилж байна. Үүнийг шинжлэх ухаан баталчихан. Бид ч өөрийнхөө амьдралаас харж болохоор байна. Хүний биед NK (natural killer) гэж нэгэн хүчирхэг дархлалын эс байдаг бөгөөд тэр нь бүх төрлийн өвчин үүсгэгч нян  болон биед үүссэн гажиг согогтой эс молекулуудыг тааралдсан газраа шууд хөнөөдөг юм. Эрүүл хүнд энэ эсийн идэвх 150-200 байх ёстой авч АНУ-ын эрүүл хүн амын дунд NK эсийн идэвхийг тодорхойлоход 30-50 гарчээ.  Бусад орон ч хүн амынхаа дунд энэ төрлийн шинжилгээг эрчимтэй хийж эхэлсний нэг нь ОХУ.Тэнд яг адил дүн гарсан нь дэлхий дахинаар хүмүүсийн дархлаа муудсаныг батлан харуулсан.
Дархлааг муутгадаг олон хүчин зүйлүүд байдаг. Эмүүд, нэг төрлийн өвчин эмгэгийг устгах явцдаа нөгөө хэрэгтэй эд эсийг  бас устгаж байдаг. Мөн чанаргүй, хортой хүнсний бүтээгдэхүүнүүд дархлааг  муутгадаг. Стресс нь ялангуяа хотжсон хүмүүст ихээр нөлөөлж байна. Мөн гар утас, компьютер,  байгаль орчин, хөрсний бохирдол, утаа нь  хүний дархлалыг маш ихээр сулруулж байна. 
Угтаа экологийн маш цэвэр орчинд амьдарч буй хүний бие ямар нэг эм  хэрэглэхгүйгээр өвчин эмгэгийг эсэргүүцэн устгах чадвартай. Гэхдээ дархлаа муудсан учир боломжгүй болж байгаа юм. Үүнтэй Трансфер факторууд хэрхэн холбогдож байна вэ  гэвэл  дархлалын тогтолцоо нь муудсан хүн болон амьтан трансфер факторуудын хэмжээ буурах төдийгүй төрөл бүрийн өвчин эмгэгийн үед түүний хэрэгцээ нэн өндөр болдог. Ийм нөхцөлд цэврээр нь ялган авч бэлтгэсэн БИБ-ийг өвчтөнд нэмж өгөхөд дархлал сэргэн тэнцвэржиж эрүүл саруул болно.

-    Тэгэхээр хүний дархлаа нийтээрээ муудсан, дархлаагаа сэргээх шаардлагатай, сэргээхийн тулд трансфер факторуудыг хэрэглэцгээе гэсэн үг үү? 

    Яг зөв. Трансфер факторуудыг хүн төрөлхтөн 14 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн. Гарсан даруйдаа үнэхээр эрэлттэй, борлуулалттай бүтээгдэхүүн болсон. Үүнийг зөвхөн өвчтэй хүмүүс хэрэглэж байгаагүй. Гол нь эрүүл хүмүүс ихээхэн хэрэглэж байгаа. Тухайлбал Америк, японы санхүүгийн чадвартай хүмүүс байнга биедээ авч явдаг. Жирийн өдөрт багахан хэмжээгээр хэрэглээд харин, ядарсч туйлдсан үед,  аялал жуулчлалаар явах үед,  стресст өртсөн үедээ тунгий нь нэмж уун эрүүл чийрэг, цовоо сэргэлэн байж, дархлаагаа дэмжин  ажлын бүтээмжээ дээшлүүлж явдаг. Ийнхүү эрүүл хүмүүс их хэрэглэхийн зэрэгцээ өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдүүд байнга хэрэглэх хэрэгтэй.

-    Жирэмсэн эхчүүд,  бага насны хүүхэд  трансфер факторууд хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой гэж та ярьж байна . Үүнийг тодруулбал?

    Трансфер факторуудын нэг онцлог нь тухайн хүний биеийн  бүхий л түвшинд адилхан үйлчилдэг гэж би дахин дахин хэлж байгааг та анзаарсан байх. Бөөрний эмгэгтэй хүн хэрэглэхэд түүний зүрх, ходоод гэдэс гээд бусад бүх эрхтэнд байж болох эмгэгүүдийг  ялгалгүй адилхан эмчилчихдэг. Нөгөө талаас хүмүүсийн нас, хүйс, арьсны өнөг, ажил хөдөлмөрийн болон хоол хүнсний ялгааг огт ялгаварлалгүйгээр  биеийн бүхий л түвшинд хүрч үйлчилдэг. Жирэмсэн эхчүүд физиологийн төдийгүй сэтгэлзүйн давхар ачаалалд амьдарна. Дархлааг хоёр гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Нярайн дархлаа анхнаасаа зөв хүчтэй байж чадвал насан туршдаа эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настнуудын дархлалыг дэмжих нь зайлшгүй шаардлагатай бөгөөд ийм үед трансфер факторууд нь сайн нөлөө үзүүлж тусалж чадна гэдгийг баттайгаар хэлэх байна.

-    Трансфер факторуудыг дархлаа дэмжих хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Харин манай улсад ямар замаар олон нийтэд түгээгдэн хүрч байгаа вэ? 

    Нээгдсэнээс нь хойш зөвхөн трансфер факторуудын талаар 6000 гаруй эрдэм шинжилгээний ажил хийгдсэн байдаг. Олон улсын 11 эрдмийн  хурал хуралдсан. Ганц бүттэгдэхүүнээр ийм их судалгааны ажил хийгдсэн өөр толхиолдол байхгүй. Хамгийн сүүлд  2007 онд хуралдсан 11 дэх чуулганаар  трансфер факторуудыг өнөөг хүртэл хүн төрөлхтний хэрэглэж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд дотроос дархлалыг сэргээдэг, тэнцвэржүүлдэг, сургадаг нэг номерийн бүтээгдэхүүн юм гэдгийг баталсан.

    Одоогоор хүн амын дунд трансфер факторын талаархи мэдээлэл бага хэвээр байна. Монголд төдийгүй дэлхий дахинд хүн амын 5-10% нь л мэдэж байгаа байх. Мэдээлэх, борлуулах зарчим нь үүнд нөлөөлж буй. Хүнээс хүнд мэдээлэл дамжиж явагддаг учраас хурд нь удаан нөгөө талаас цөөхөн жил хэрэглэж байгаа учраас. Ер нь хосгүй сайн, юугаар ч орлуулшгүй  бүтээгдэхүүнийг сүлжээний олон үет маркетингийн зарчмаар борлуулдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг хэрэглэж өөртөө бүрэн итгэл үнэмшил төрсөн хүн цааш нь хамгийн дотно итгэсэн хүндээ дамжуулах замаар түгээдэг. Манай орны хувьд 2007 оноос эхлэн тарнсфер факторын БИБ-үүдийн талаар  мэдэж хэрэглэж байгаа. Сүүлийн үед  эмч нар, жирийн хэрэглэгчид олширч, бүтээгдэхүүний талаархи мэдээлэл  нилээд өргөн хүрээг хамарч байгаа.
Би 2008 онд трансфер факторын талаар анх  мэдээлэл авч, судлаж үзтэл үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн байсан. Тэгээд өөрөө дархлал судлаач эмч учраас үүнийг олон хүнд мэдүүлэх нь зүйтэй, хэрэглүүлэх хэрэгтэй гэсэн бодлоор танилцуулж эхэлсэн. Монгол улсад энэ бүтээгдэхүүнийг  албан ёсоор оруулж ирж борлуулдаг АНУ-ын 4 LIFE компанийн салбар “Амин-Эх булаг” гэж компани байдаг. 4 LIFE компани нь дэлхийн 55 оронд салбартай.

-    Трансфер факторуудын давуу талуудыг дурдахгүй юу?

Энэхүү бүтээгдэхүүн нь хязгааргүй өргөн үйлчлэлтэй. Хүний биеийн бүхий л төвшинд ямарч насны хүнд адилхан үйлчлэнэ.  
Мөн амьтдад адилхан үйлчлэнэ. Бүх амьтдын дархлалын тогтолцоо хүнтэй адилхан. Мал эмнэлгийн салбарт, амьтны хүрээлэнгүүдэд, түүнчлэн бүх төрлийн тамирчин амьтдад Трансфер факторуудын БИБ-үүдийг өргөн хэрэглэж байна. Жишээ нь Англид трансфер факторын БИБ  хэрэглэсэн морин тойруулгын  нэгэн хурдан  морь 2010 онд   тухайн жилд оролцсон бүх уралдааны түрүүг авч байсан удаатай. 
Зөвхөн амаар ууж хэрэглэдэг.  Капсултай бүтээгдэхүүн байдаг. Ямар нэг тариа болон эмчилгээний бусад байдлаар хэрэглэдэггүй. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн тариа хатгалтаас аль болох татгалзаж байгаа. Аливаа өвчин эмгэг хүний ил, эсвэл биерүү орсон хөндий сувгаар дамжин ордог. Тиймээс юун түрүүнд өвчин үүсгэгч дамжих замыг хамгаалан, эмгэгээс сэргийлэх хэрэгтэй юм. Ийм ч учраас капсулыг залгихад амны хөндий,  улаан хоолойд  тархаж  замд тааралдсан бактерийг илрүүлэн мэдээлж  устган эхэлнэ гэсэн үг. АНУ-ын 4 life компани энэ бүтээгдэхүүний патентийг 25 жилээр эзэмшдэг. Энэ хугацаанд зөвхөн капсулаар үйлдвэрлэнэ гэсэн зарчимтай. Өөр ямар нэг компани бусад хэлбэрээр үйлдвэрлэхгүй, цэврээр нь гаргаж чадах боломжгүй юм.
Гаж  нөлөөгүй, аюулгүй, хоргүй, сөрөг заалт гэж байдаггүй.  Энэ нь эмүүд дээр яригддаг ойлголт л доо. ТФ-ын БИБ үүд эм бишийн дээр эмэнд байдаг эдгээр муу талуудаас ангид юм. 
Ямар ч эмтэй комбинацлаж үйлчилнэ. Бүх төрлийн эмийн үйлчилгээг  сайжруулдаг.  Тухайн эмийн эмчилгээний эффектийг нь нэмэгдүүж харин хортой гаж нөлөөг нь бууруулдаг.  Трансфер факторыг хэрэглэж байхдаа, эмч нарын заасан бүх эмийг зэрэгцүүлэн хэрэглэж болно гэсэн үг. Харин трансфер факторыг өөрийг нь хэрэглэхдээ заавал эмчийн заалт зөвшөөрөл хүлээх шаардлагагүй. 

-    Энэ чиглэлээр ажиллаж буй дархлал судлаач эмч хүний хувьд ард иргэдэд хандан зөвлөгөө өгөөч?

Ер нь эрүүл мэндийн салбар нь хүний эрүүл мэндийн дөнгөж 10 хувийг хамгаалж магадгүй. Үлдсэн 90 хувийг хувь хүн өөрөө л хамгаалж чадна. Өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгаалах боломжийг таньд өгч байгаа энэ хэрэгслийг ашиглахыг зөвлөж байна. Дэлхий дахинаараа хүмүүсийн дархлаа суларсан ийм нөхцөлд  өөрөө өөрийнхөө дархлааг сайжруулахын тулд энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэхэд эрүүл чийрэг, өвчин эмгэгт өртөхгүй байж чадна. 

Илүү дэлгэрэнгүйг 8811-3612, 687553
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • (66.181.190.207)

    2017-12-24

    Bi bagadaa diateztai bsan. Usvur nasandaa ene ni uurchlugduud nervo dermatid bolson. 100 ailiin arisni emnelegt tsusand bohirdohiin davaan deer ochij emchluulj blaa. Tuhain ued edgersen ch jaahan bie jaahan yadrah, stress-deh ued tuuralt garah geed loranda A/ loranda C turhehees uur yu ch hiij chaddaggui blaa. Tegeed zun ni hentii aimgiin avaraga toson yavaad odoo eruul bson. 3 jil yavdag gesen bolov ch ter jildee 7 udur yavaad l edgersen. Shavar Bolon nuuriin emchilgee ih sain yum bna lee. Umnu ni targa turheh geed zunduu l yum boldog blaa. Shunu sain untuulahgui bol bie tsus gartal maajih geed demodrol uuj untdag bsan. Uneheer hetsuu uvchin shuu. Goo saihand hurtel haltai. Odoo huliin tahim, gariin nugalaas, huuzuu hesegt sain ajiglaval bor sorvitoi.

  • (66.181.190.207)

    2017-12-24

    Darhlal demjdeg ch havdartai hun uuj bolohgui gedgiig yagaad anhaaruulahgui bga yum be?! Tsusnii tsagaan buumiig demjdeg bolohoor tsusaar damjin havdriin esiig tuljuuleed tomsgodog ayultai sh dee. ... busdaar bol darhlaa demjdeg. Darhlaagaa demjij bna geed havdartai hun uugaad bval yah yum be?!

  • оюуна (46.13.170.178)

    2016-11-14

    хүйтэн сэрүүний улиралд ханийд томуунаас сэргийлж ууж байхыг санал болгое www.4life.com/8336306

  • Transferfaktor (103.229.121.5)

    2016-07-22

    Transferfaktor9999.com sudlaad uzeerei 99055814

  • zochin (122.201.28.4)

    2016-05-14

    сүлжээ бизнес шүү

  • Оюундэлгэр (202.179.20.87)

    2015-04-20

    харшлах зүйлгүй л юм бол чөлөөтэй аваад уух хэрэглэх боломжгүй, заавал сүлжээ энэ тэр гэх.

  • Оюундэлгэр (202.179.20.87)

    2015-04-20

    харшлах зүйлгүй л юм бол чөлөөтэй аваад уух хэрэглэх боломжгүй, заавал сүлжээ энэ тэр гэх.

  • Оюундэлгэр (202.179.20.87)

    2015-04-20

    харшлах зүйлгүй л юм бол чөлөөтэй аваад уух хэрэглэх боломжгүй, заавал сүлжээ энэ тэр гэх.

  • энхээ (112.72.13.12)

    2015-02-19

    сайн байна уу багадаа деатизтэй байсан юмаа одоо бүх биеэр гараад байна яах вэ би 28 настай хариу

    2015-02-19

    Bi bagadaa diateztai bsan. Usvur nasandaa ene ni uurchlugduud nervo dermatid bolson. 100 ailiin arisni emnelegt tsusand bohirdohiin davaan deer ochij emchluulj blaa. Tuhain ued edgersen ch jaahan bie jaahan yadrah, stress-deh ued tuuralt garah geed loranda A/ loranda C turhehees uur yu ch hiij chaddaggui blaa. Tegeed zun ni hentii aimgiin avaraga toson yavaad odoo eruul bson. 3 jil yavdag gesen bolov ch ter jildee 7 udur yavaad l edgersen. Shavar Bolon nuuriin emchilgee ih sain yum bna lee. Umnu ni targa turheh geed zunduu l yum boldog blaa. Shunu sain untuulahgui bol bie tsus gartal maajih geed demodrol uuj untdag bsan. Uneheer hetsuu uvchin shuu. Goo saihand hurtel haltai. Odoo huliin tahim, gariin nugalaas, huuzuu hesegt sain ajiglaval bor sorvitoi.

  • зочин (202.179.20.217)

    2012-04-21

    ану-аас ирсэн трансферфактор хямд зарна 95265660

  • (122.201.18.129)

    2012-04-16

    zaawal syljeend ni or geegyi l bn shyydee zygeer lavaad heregleed yz eryyl mendiin chin tuld l emch hyn zyvlylgyy ygyyd bgaa yum bishyy esergyytsej zyheheesee ymny eregtsyylj neg bodoj bai yalanguya eryyl mendee

  • suljeegee boliochee (202.21.113.138)

    2012-04-16

    ene zabaan suljeegee boliochee emch nar tuund n negdeed hyn amaa horduulj bna zabaan zabaan yum hiihee boliochee shalgadag hyanadag gazar gj alga eruul mendiin yamnii aaligui said hyyhen uuniigee tsegtsleech chi

  • ireedui (202.55.191.57)

    2012-04-15

    uuniig heregledeg zugeer l yum bna lee

  • ireedui (202.55.191.57)

    2012-04-15

    uuniig heregledeg zugeer l yum bna lee

  • ireedui (202.55.191.57)

    2012-04-15

    uuniig heregledeg zugeer l yum bna lee

  • ireedui (202.55.191.57)

    2012-04-15

    uuniig heregledeg zugeer l yum bna lee

  • (202.55.191.57)

    2012-04-15

    haanaas awah we ene sain gej sonssosn