Бранжелина хүүхдүүддээ зориулж цэцэрлэгт хүрээлэн барина

Холливуудын жүжигчид Анжелина Жоли, Брэд Питт нар өөрсдийн зургаан хүүхэддээ зориулж байгаль эхээ дээдэлсэн цэлгэр уудам цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болжээ.
Холливуудын жүжигчид Анжелина Жоли, Брэд Питт нар өөрсдийн зургаан хүүхэддээ зориулж байгаль эхээ дээдэлсэн цэлгэр уудам цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болжээ. Хосууд өнгөрөгч жил Францад киноны зураг авалтын ажлаар завгүй явж байх үедээ цэцэрлэгт хүрээлэн барих санаагаа олсон гэнэ.Хосууд кино зураг авалтаа хийлгэж байсан үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэндээ хүүхдүүдээ авчрахыг маш их хүсч байсан боловч хамгаалагчид нь хэтэрхий олон хүмүүс цуглардаг газар тул аюулгүй байдалд нь аюул заналхийлэл учирч болзошгүй хэмээсэн байна. Том хүү Маддокс нь Францад байсан шиг тийм сайхан байгууламж барьж өгөхийг аав ээж хоёроосоо хүссэн бөгөөд тэд хүүгийнхээ хүсэлтийг ийнхүү биелүүлэхээр шийдсэн тухай Нар сэтгүүлд бичжээ.
Хэдийгээр, тэдний барих гэж байгаа цэцэрлэгт хүрээлэн Майкл Жэксоны Неверландтай адилгүй ч, байгаль эхэд ээлтэй, тансаг шийдэлтэй байх юм байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ихэнх талбай нь газар доогуур байрлах бөгөөд дээгүүрээ зүлэгжүүлсэн талбайтай, нарны гэрлэн цахилгаан үүсгүүртэй байхаас гадна дээврийн хөндийд байрлуулсан хоолойгоороо усаа гадагшлуулж, цэвэршүүлж, буцаан шахаж байх аж. Хүүхдүүддээ тусгайлан зориулж барьж байгаа тус паркад усан сан, гулгуур, хонгил, усан завь, цайзтай далайн дээрэмчний арал, хуучны морин тойруулга зэрэг нэг дор цогцоороо байх гэнэ. Сайн эцэг Брэд цэцэрлэгт хүрээлэнг тойруулан жижиг галт тэргийг явуулахаар загвар, шийдлийг нь бодож эхэлжээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)