Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нээгдэнэ
- 2012-05-09
- Эрүүл мэнд
- 0
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шавыг өнөөдөр тавьжээ. Энэ эмнэлгийг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа гэнэ. 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн шавыг өнөөдөр тавьжээ. Энэ эмнэлгийг барих саналыг анх АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа гэнэ. Энэхүү эмнэлэг хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн бүх төрлийн шинжилгээ хийх лабораторитой, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношлгооны иж бүрэн төв баригдах ажээ. Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
KOREA VISION (122.32.86.46)
Solongosiin buh torliin emnelegt unegui zuuchlana Eruul mendiin aylal hiilgene Mongol dah emch bolon emnelguudtei geree baiguulan hamtran ajillana 82-70-7563-0040 korea_vision99yahoocom