ХХВ-ийн эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунг эхлүүлнэ
- 2012-05-10
- Эрүүл мэнд
- 0
Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын 2 дахь тунг 2012 оны 5-р сарын 14-ний өдрөөс сонгогдсон аймаг дүүрэг болох Сэлэнгэ, Өмнөговь болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргүүдэд эхлүүлэх гэж байна.

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын 2 дахь тунг 2012 оны 5-р сарын 14-ний өдрөөс сонгогдсон аймаг дүүрэг болох Сэлэнгэ, Өмнөговь болон нийслэлийн Баянгол, Багануур дүүргүүдэд эхлүүлэх гэж байна. Монгол Улсад 2008-2013 онуудад Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлэх “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”, болон “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдэд Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх ажлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм. Үүнтэй холбогдуулан дээрхи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран Эрүүл мэндийн сайдын “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай”, “Дархлаажуулалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажлыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)