Мэндчилгээ
- 2012-05-11
- Эрүүл мэнд
- 0
Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, ард түмэндээ аз жаргал бэлэглэж, ариун буянт үйлсийн эзэд болсон сувилагч Та нарынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье! Бид 2012 онд эрүүл мэндийн салбарт хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн талаар дорвитой өөрчлөлт гаргахаар олон зорилт дэвшүүлэн ажиллаж, эхнээсээ тодорхой үр дүнд хүрч байна. 

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, ард түмэндээ аз жаргал бэлэглэж, ариун буянт үйлсийн эзэд болсон сувилагч Та нарынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье! Бид 2012 онд эрүүл мэндийн салбарт хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн талаар дорвитой өөрчлөлт гаргахаар олон зорилт дэвшүүлэн ажиллаж, эхнээсээ тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл хөлс, төлбөрт болон нэмэлт үйлчилгээний орлогын талаар Засгийн газрын тогтоол гарч, ажлын үр дүнг гүйцэтгэл, чанараар үнэлэх тогтолцоог бүрдүүлж байна. Мөн энэ оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгон зарлаж, есөн есийн 81 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Чанарын жилийн нэг том багц ажил бол “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар сайжруулах” явдал юм. Бид сувилагчгүйгээр эдгээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн арддаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх талаар төсөөлөх аргагүй. Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 1995 онд анх тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих олон үйл ажиллагаа зохиож ирсэн. Энэ онд “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар – 2012” сэдэвт сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг орон даяар үе шаттай зохион байгууллаа. Мөн “Эрүүл мэндийн тусламж, сувилахуйн боловсролын загварчлал” сэдвээр олон улсын бага хурал, Шилдэг сувилахуйн алба, шилдэг сувилагч шалгаруулах “Алтан дэнлүү” арга хэмжээ боллоо. Эдгээр нь сувилагчдын чадавхыг сайжруулах, сувилахуйн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, арга барил нэвтрүүлэх, харилцан туршлага солилцоход үр дүнтэй ажил болсон. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, салбарын нийт ажилтанд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Эрүүл мэндийн сайд, Анагаах ухааны доктор, профессор Н.ХҮРЭЛБААТАР

Сэтгэгдэл (1)
(202.179.20.133)
Suvilagch asrgch nariinhaa tsaling nemeesei