Манай тамирчид олимпод “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцоно

Засгийн газраас ногоон хөгжлийг дэмжиж, энэ чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буй
Засгийн газраас ногоон хөгжлийг дэмжиж, энэ чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү зорилтыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, сурталчлах зорилгоор дэлхийн улс түмнүүдийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадамд манай баг тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцох гэж байгааг Ерөнхий сайд С.Батболд бүх нийтээр мод тарих өдөр мэдэгдлээ. 
Мөн өдөр БОАЖЯ, “Лондон-2012” олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөлөл Ерөнхий сайдтай хамт Богдхан уулын Энхтайвны аманд олимпийн нэрэмжит төгөлд 5000 орчим мод суулгасан юм. “Богдхан уул бол манай улсын хамгийн анхны дархан цаазат уул. Байгаль орчиндоо хүйтэн сэтгэлээр хандвал яаж сүйдэж, нүд халтирам болдгийг энэ нүцгэрсэн уулын ам нотолж байна. Богдхан уулаа ургамал мод тэгширсэн сайхан болгохын төлөө хамтдаа цуглаад мод тарилаа. 
Бид өвөг дээдсээсээ онгон дагшин байгаль дэлхий хүлээж авсан. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал том зүйл амлах хэрэггүй. Байгаль дэлхийдээ хайртай байж, түүнд чин сэтгэлээсээ хандаж, мод тарихад л болох юм” хэмээн Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байв. 
Мөн Лондоны олимпод оролцох тамирчиддаа медалийн арвин ургац хураах бэлэгтэй ерөөл дэвшүүлэхийн хамт тарьсан мод маань төгөл болж арвижих болтугай гэв. 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)