“Эрдэнэт хүн” эмнэлгээр үйлчлүүлээд толгойны өвчтэй болжээ

Манай улсад гаднын хөрөнгө оруулалттай эмнэлэг цөөнгүй бий. Хүн амын дундах өвчлөл нэмэгдэж, улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа өнөө цагт хувийн эмнэлгүүд зайлшгүй хэрэгтэй. 

Манай улсад гаднын хөрөнгө оруулалттай эмнэлэг цөөнгүй бий. Хүн амын дундах өвчлөл нэмэгдэж, улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа өнөө цагт хувийн эмнэлгүүд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ олон эмнэлэг дунд зөв эмчилж хүний амь авардаг нь ч байна, буруу эмчилж насаар нь хохироосон нь ч байна. 
Уламжлалт болон орчин үеийн эмчилгээ хавсарсан энэхүү олон эмнэлгээс албан ёсны зөвшөөрөлтэй, найдвартайд нь хандахгүй бол горьгүй. Саяхан манай редакцийн хаягаар Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст их хэмжээний эм бэлдмэл буулгаж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Тус газарт очиход үнэхээр хятад бичигтэй эм бэлдмэлийг буулгаж байлаа.
Ихээхэн гэдгийг “Портер” машины тэвш дүүрэн эм гэж ойлгож болно. Эдгээр эм “Эрдэнэт хүн” эмнэлгийнх аж. “Эрдэнэт хүн” эмнэлгийн эмч нь Монголд олон жил амьдарсан хятад хүн байдаг гэх. Тэр эмч өвчтөний түүх хөтөлдөггүй бөгөөд манай улсад хэрэглэхийг хориглосон эм бэлдмэлүүдээр иргэдэд үйлчилж байсан нь тогтоогджээ. 
Ерөнхийдөө эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан боловч дагаж мөрдөх ёстой журмуудыг үргэлж зөрчсөөр ирснийг хуулийн байгууллагаас баталсан байна. Тухайлбал, иргэдийн гомдлын дагуу эмнэлгийн үйл ажиллагааг өмнө нь шалгаж байжээ. Гэвч эл хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон байна. 
Ямар үндэслэлээр яагаад хэрэгсэхгүй болгосон нь бүрхэг байсаар эл хэрэг хаагдсан түүхтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдээс дахиад л гомдол иржээ. Харшлын өвчиндөө шаналсан нэгэн эмэгтэй “Эрдэнэт хүн” эмнэлэгт ханджээ. Ойр хавийн хүмүүсээс энэ эмнэлгийг сайн гэж дуулаад очсон бололтой юм билээ. 
Тухайн эмнэлэгт хандсанаар гурван сарын дараа харшил нь эдгэсэн гэнэ. Харамсалтай нь нэг өвчнөөс салсан ч өөр өвчтэй болжээ. Толгой өвддөг эл өвчин харшлаасаа ч аюултай. Өмнөх зүйлээ амархан мартаж уймардаг, толгой нь байнга дүйрч, маанаг юм шиг болсон байна. Ингээд өвчтөн тухайн эмнэлгийн талаар гомдол гаргаж хууль хяналтын байгууллагад хандсан нь энэ. Үүнээс гадна “Очирваань” эмнэлгийн талаар гомдол их гардаг аж. 
Мөн л гаднын хөрөнгө оруулалттай эмнэлэг. Манай улсын хууль тогтоомжийг байнга зөрчдөг бөгөөд иргэдийг цөөнгүй удаа гомдоожээ. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй учир манайхны очиж үйлчлүүлдэг томоохон эмнэлэг. Гэхдээ л иргэдийн итгэлийг олж авчихаад далдуур хууль бус зүйл хийдгийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. 
“Очирваань” эмнэлэг гурван өвөрмонгол эмчтэй. Тийм хэдий ч эмч нар нь мөн л өвчтөний түүх хөтөлдөггүй. Үйл ажиллагааныхаа явцыг хятадаар хөтөлдөг. Уг нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа учраас тухайн эмч нар үйлчлүүлэгчийн эмчилгээний түүхийг монголоор бичих ёстой. Хамгийн ноцтой нь тус эмнэлгээс мөн л “Портер” дүүрэн эм бэлдмэл хураажээ.
Монголд Улсад хэрэглэхийг хориглосон эм бэлдмэлээр иргэдэд үйлчилж байсан нь шалгуулах гол үндэслэл болсон гэнэ. Монгол хүний биеийн онцлог хятад хүнийхээс өөр байж таараа. Тийм байтал “Очирваань” эмнэлгийнхэн их хэмжээний хятад эм бэлдмэлийг Монголд оруулж ирэн иргэдэд үйлчилж байжээ. 
Дээрх хоёр эмнэлгийн үйл ажиллагаа хууль бус байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлсэн бөгөөд одоо харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ер нь хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн багц хууль, Эрүүл мэндийн газраас баталсан заавар, журам, эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношлогооны болон түгээ мэл үйлдлийн стандартыг тэр бүр мөрддөггүй. Энэ нь ч саяхны нэг шалгалтаар илэрсэн.
МХЕГ-аас шалгалт явуулахад хувийн эмнэлгүүдийн ихэнх нь зөрчилтэй гарсан юм. Жишээ нь, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд 21 ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байхад “Найрамдал” эмнэлэгт орны тоо, зөвшөөрлийг хэтрүүлэн нэмж өвчтөн авсан, “Ачтан” эмнэлэг эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг “Анухаймед” эмнэлгээр гүйцэтгүүлсэн, “Номуун” эмнэлэгт тусгай зөвшөөрөл аваагүй хэрнээ хүүхэд үзэж, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсныг илрүүлсэн байна. 
Үүнээс гадна “Амин-Эрдэнэ”, “Номуун” эмнэлэгт эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрөлд заасан нийт оронд эмнэлгийн өвчтөн авч эмчилсэн, “Номуун” эмнэлэг өмнөх шалгалтаар өгөгдсөн үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг өдий төдий зөрчлийг нэрлэж болно.
 Түүнчлэн 21 орны зөвшөөрөлтэй “Амарсанаа гүнж” эмнэлэг дээр уламжлалт, дотор, мэдрэл, хүүхдийн өвчний эмчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний бүрдэл болоогүй байхад орны тоог 50 хүртэл ор болгон нэмэлт хийсэн, “Ионсей Найрамдал” эмнэлгийн салбар болох “Агапэ” эмнэлэг зөвшөөрөлгүй мөртлөө эмзэг бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлсэн зөрчил ч дээрх шалгалтаар илэрч байлаа. 
Энэ мэтчилэн хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэдээс мөнгө авчихаад хууль дүрмийг биелүүлэхгүй, наад зах нь эрүүл мэндийн заавал мөрдөж хэрэгжүүлэх ёстой дүрэм заавраа хэрэгжүүлэхгүй байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авна биз ээ. 

Д.ТЭЛМЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • KOREA VISION (122.32.86.46)

    2012-05-16

    Solongosiin buh torliin emnelegt unegui zuuchlana Eruul mendiin aylal hiilgene Mongol dah emch bolon emnelguudtei geree baiguulan hamtran ajillana 82-70-7563-0040 korea_vision99yahoocom

  • (203.91.117.4)

    2012-05-15

    TOR ZASAG YUGAA HARJ YUGAA HIIJ BDG YUM BEHOORONDOO L IDSEN UUSNAA ILCHLEH GEEDL NEGNIIHEE MUUG HAIGAADL BH YUM

  • erdenet hun (202.179.19.221)

    2012-05-15

    ugaacaa erdenet hun gej baliar gazar naad emnelegvvd chin bvgd hoorondoo holbootoi ERDENET HUN gej ULAAN GEJ baliar hujaa mgl aimshgiin avgaitai muuhai buzar gazardaa