Даамчид аваргаа тодруулна
- 2012-05-16
- Спорт
- 0
Эрэгтэй шилдэг 16, эмэгтэй шилдэг 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж буй 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд эхэлсэн билээ. Энэ өдрүүдэд эхний зургаан тоглолт боллоо.

Эрэгтэй шилдэг 16, эмэгтэй шилдэг 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж буй 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд эхэлсэн билээ. Энэ өдрүүдэд эхний зургаан тоглолт боллоо. Эхний зургаан тойргийн дараахь байдлаар эрэгтэйчүүдээс “Хангарьд” спорт клубын тамирчин, олон улсын мастер О.Түвшинболд 11 оноотой ганцаар тэмцээнийг хошуучилж байна. Удаахь байранд “Эхлэл” сургуулийн тамирчин, дэд мастер Ц.Отгонбилэг есөн оноотой өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдээс ХААИС-ийн тамирчин, спортын мастер Э.Мандахнаран 11 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл 10 оноотой удаахь байранд өрсөлдөж байгаа юм. Тэмцээн энэ сарын 19-нд өндөрлөж аваргууд тодрох аж.
Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)