Их Монголын алтан одод энэ сарын 23-нд

Энэ сарын 23-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Их Монголын алтан одод” нэртэй бүх оддын сагсан бөмбөгийн шоу тэмцээн болно. 

Энэ сарын 23-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Их Монголын алтан одод” нэртэй бүх оддын сагсан бөмбөгийн шоу тэмцээн болно. 
Тэмцээнд бөхчүүд, урлагийнхан, спортын одод, сүмочид өрсөлдөх юм. Бөхчүүдийн багт сүмочдоос Хакухо Даваажаргал, Озэки Харүмафүжи Бямбадорж, Озэки Какүрюү Ананд нар, үндэсний бөхчүүдээс Даян аварга Өсөхбаяр, улсын аварга Мөнхбат, улсын арслан Ганхуяг нар багтаж тоглоно.
 Тэмцээнийг TLG-13, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байна. Шоу тэмцээнээс олсон орлогоо 100 хувь хүүхдүүдэд зарцуулна. Өөрөөр хэлбэл нийслэлийн залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг баярлуулах юм. 
Тэмцээний үеэр Монголын сор болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө. Тасалбарын үнэ 15.000 төгрөг аж. Дашрамд дуулгахад спортын оддын нэрсийг түр нууцалж байгаа бөгөөд хэн хэн ирж тоглохыг нь тэмцээний өдөр харж болох нь ээ. 






Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)