Оюутны аварга шалгаруулах тэмцээний цомыг ШУТИС-ийн баг, тамирчид гардлаа

Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээнийг волейбол, ширээний теннис, жүдо, шатар, сагсан бөмбөг зэрэг спортын есөн төрлөөр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулсан. 
Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээнийг волейбол, ширээний теннис, жүдо, шатар, сагсан бөмбөг зэрэг спортын есөн төрлөөр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулсан. Тэмцээнийг БСШУЯ, БТСГ болон Монголын оюутны холбоо хамтран зохиосон бөгөөд өчигдөр нэгдсэн дүнгээ гаргаж тамирчдаа алдаршууллаа. 
Баг, тамирчдад өргөмжлөл, цом гардуулах ёслолд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан болон их, дээд сургуулиудын захирал, багш нар оролцов. Тэмцээнд нийт 34 их, дээд сургуулийн мянга гаруй оюутан оролцож хурд хүчээ сорьсон байна. 
Харин тэдний тоглолтыг тухайн спортын төрлөөр мэргэшсэн 125 шүүгч шүүжээ. Гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн тэмцээний нэгдсэн дүнгээр шилдэг зургаан байгууллагыг тодруулсан. Энэ жилийн оюутны аварга шалгаруулах тэмцээний цомыг ШУТИСийн баг тамирчид хүртсэн юм. 
Энэ үеэр Азийн оюутны аварга шалгаруулах II тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов. 
Азийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор шалгарсан спортын дэд мастер Д.Цэндхүү болон Ч.Халиун, А.Пүрэвсүрэн нар “Спортын алдар” медалиар энгэрээ мялаалаа. Мөн Л.Отгонцэцэг, П.Буянжаргал нарыг МОХ-ны “Тэргүүний оюутан” алтан медалиар шагнав. Боловсролын “Тэргүүний ажилтан” цол тэмдгийг дасгалжуулагч Б.Хэрлэн болон МОСХны ерөнхийлөгч Д.Баясгалан нарт гардуулан өгсөн юм. 

Оюутны аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байрт: 
1. ШУТИС-ийн баг, тамирчид 
2. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг, тамирчид 
3. “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн баг, тамирчид 
4. МУБИС-ийн баг, тамирчид 
5. ХААИС-ийн баг, тамирчид 
6. МУИС-ийн баг, тамирчид оржээ. 

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)