Өрхийн эмч нарын өдөр болно
- 2012-05-18
- Эрүүл мэнд
- 0
Жил бүрийн 5 дугаар сарын 19-ны өдрийг 2010 оноос эхлэн Олон улсын өрхийн эмч нарын холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ.
Жил бүрийн 5 дугаар сарын 19-ны өдрийг 2010 оноос эхлэн Олон улсын өрхийн эмч нарын холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж байхаар шийдвэрлэж,

Жил бүрийн 5 дугаар сарын 19-ны өдрийг 2010 оноос эхлэн Олон улсын өрхийн эмч нарын холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж байхаар шийдвэрлэж,энэ сарын 19-ны өдөр буюу бямба гарагт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-ийг “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор зохион байгуулах гэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд, эрүүл мэндийн байгууллагын санаа, санаачлагыг сонсох, дэмжих, хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
СХД-ийн 15 дугаар хорооны “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төв дээр 12-15 цагт болох Нийслэлийн хэмжээний “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-т Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон холбогдох албаны бусад хүмүүс оролцоно.
Т.Оюун


Сэтгэгдэл (0)