Аймгуудын баяр наадам ирэх сарын 7-оос эхэлнэ

2012 оны 6 сарын 26
Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэллээ. Энэ жил хамгийн эхэнд Говь-Алтай аймаг долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт саналаа өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүд болно. Мөн Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлах бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадмаа хийх аж. Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулна. Ингэхдээ Төрийн шагналт, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үеэр тэмдэглэхээр төлөвлөжээ.
Харин Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11, 12-нд хийхээр болсон байна. Долоодугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болно. Тус наадам Баян-Өлгий аймагт энэ жил болох бөгөөд өлгийчүүд наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн газарт санал оруулжээ. Мөн Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтжээ.

Ч. Батцэцэг

www.unen.mn
                 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин