Эрик Шмит: Би амьдралыг цагаанаар төсөөлдөг

Францын Засгийн газар “Google streetview” бүтээгдэхүүн хувийн нууцад халдсан хэргээр шүүхэд дуудаж, АНУ-ын дээд шүүх “Google books” буюу номын цахим хуудсыг нь зохиогчийн эрх зөрчсэн хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ бүх хүндрэлийг корпорацидаа хохирол багатай, өөртөө эерэгээр эргүүлж чадсан нь Э.Шмитийн чадварыг илтгэнэ. Түүнтэй цахим ертөнцийн талаар “City” сэтгүүл ярилцсаныг хүргэе.
Дэлхийн долоон тэрбум гаруй хүний талаас илүү хувь нь өдөрт нэг удаа заавал Google цахим хуудаст нэвтэрдэг гэсэн судалгаа бий. Хүн төрөлхтний нэвтэрхий толь болсон эл том сүлжээний гүйцэтгэх захирлаар Эрик Шмит ажилладаг. Түүнтэй болон Google корпорацитай холбогдолтой олон мэдээлэл гардаг. Францын Засгийн газар “Google streetview” бүтээгдэхүүн хувийн нууцад халдсан хэргээр шүүхэд дуудаж, АНУ-ын дээд шүүх “Google books” буюу номын цахим хуудсыг нь зохиогчийн эрх зөрчсэн хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ бүх хүндрэлийг корпорацидаа хохирол багатай, өөртөө эерэгээр эргүүлж чадсан нь Э.Шмитийн чадварыг илтгэнэ. Түүнтэй цахим ертөнцийн талаар “City” сэтгүүл ярилцсаныг хүргэе.



-Таныг “Apple” корпорацийн захирлуудын зөвлөлийн гишүүн байсныг мэдэх юм. Энэ албан тушаалаасаа яагаад татгалзах болсон бэ?

-Нэгд, миний амьдралыг үзэх үзэл нөлөөлсөн байх. Хоёрт, би цахим ертөнцөд хүч үзэх шийдвэр гаргасан болохоор энэ албан тушаалаасаа татгалзсан. Амьдрал өөрөө баян учраас тэндээс юуг ч олж болно. Тийм болохоор зөвхөн суурин дээрээ суугаад байх шиг урагшаа тэмүүлж амьдрах хүсэл минь намайг энэ зэрэгт хүргэсэн.

-Стив Жобстой таагүй харилцаатай байсан гэж шар хэвлэлд бичсэн байсан?

-Стивийг би үнэн сэтгэлээсээ биширч, хүндэлдэг. Бид хоёр ямар харилцаатай байсныг “Apple”- ийнхан бүгд мэднэ. Худлаа шуугиан дэгдээх гэж бид хоёрын харилцааны тухай таагүй мэдээлэл цацагдаж байгааг үгүйсгэх аргагүй.

-Та бас “Принцтон”-ы их сургуулийн зөвлөлийн хүндэт гишүүнээр ажилладаг. Үүнийг чинь залуусын боловсролд анхаарч байна гэж ойлгож болох уу?


-Бололгүй яахав. 10 жилийн өмнөхийг бодвол өнөөдрийн боловсролын төвшин сайжирсан байгааг хүн бүр мэдэж байгаа. Чадалтай боловсон хүчин, чадварлаг хамт олон бол компани, цаашлаад улсын хөгжлийн түлхүүр нь байдаг. Яланугяа багаар ажиллана гэдэг бол сагсан бөмбөг тоглохтой ижил зүйл. Тухайн багийн ахлагч нь холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэж, бусад нь оноо авах, хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Миний яриад байгаа зүйлийг анхлан бизнес эрхэлж буй залуус гадарлаж байгаа байх. Энэ бол бизнесийн алтан дүрэм шүү дээ.

-Энэ асуултыг хүн бүр л асуудаг байх. Google гэж юу вэ?


-Олон хүн “Google”-ийг зүгээр нэг хайлтын систем эсвэл интернэт зар сурталчилгааны компани гэж ойлгодог. Манай компанийн зорилт “Дэлхий нийтийн мэдээ мэдээллийг эмхтгэж, хэн ч, хэзээ ч, хаанаас ч, яаж ч олох боломжийг бүрдүүлэх” гэж байдаг. Би хувьдаа “Google”- ийг хайлтын систем, интернэт зар сурталчилгааны компани төдийгүй хамтран ажиллагсдын сүлжээ, интернэт хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийн дэд бүтцийг хөгжүүлэгч гэж ойлгодог. Бид өдөр бүр хэдэн хүнд хэчнээн ам.долларын ашиг олж өгч буйг тооцох аргагүй. Тооцлоо гэхэд лав чамлахааргүй үзүүлэлт гарахыг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хоёр жилийн өмнө 24.5 мянган ажилтантай гэсэн тоо баримт байсан. Би энэ тоонд итгээгүй. Дэлхий нийтийг хамарсан “Google”-ийн ажилтан үүнээс ч олон бий.

-Ирэх 10 жилд “Google” хайлтын системийг хэрхэн ши нэч лэх вэ. Өрсөлдөгч компаниуд ихээр гарч ирж байна шүү дээ?

-Нэн түрүүнд бичсэн үгээр бус үгийн утгаар хайх, дэс дарааллыг эрэмбэлэх шаардлагатай байна. Хайлтын үр дүн бичсэн үгийг үзүүлэхээсээ илүү өгөгдлийн утгатай цахим хуудсыг харуулах давхар функцтэй болгохоор ажиллаж байгаа. Яг үнэнийг хэлэхэд технологийн хөгжил жил, сар, өдөр, цаг, минут, секунд биш хормоор хэмжигдэж байна. Тийм болохоор сүүлийн 10 жилд яг ингээд хөгжинө гэж хэлж чадахгүй. Жишээ нь, “Google”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брининий зохион бүтээсэн төхөөрөмж байна. Энэ нь хүний тархинаас ирж буй өгөгдлийг интернэт болон компьютерийн сангаас хайлт хийх боломж олгох юм. Одоогоор энэ төхөөрөмж нь туршилтын шатанд явж байна. 10 жилийн дараа цахим ертөнцийн зах зээлд нэвтэрчихсэн байх болов уу.

-Дэлхийн зах зээлийг интернэт орчин илүү ардчилсан болгож байна гэж ярих хүнтэй таарч байсан. Та үүнтэй санал нийлэх үү?


-Мэдээж. Интернэт бол хил хязгааргүй зах зээл. Ширхэг будаанаас эхлээд хэдэн сая тонн будаа ч захиалж, борлуулж болдог. Интернэт ертөнцөд хүн бүр тэгш эрхтэй байдаг. Ганцхан дутагдал нь хууль бус үйл ажиллагааг цахим ертөнцөөр дамжуулах явдал. Энэ бүхнийг таслан зогсоож, хянана гэвэл хүн хүч, зардал их гарна. Цахим ертөнц эхлээд дэлхийн зах зээлд мээдэлэл түгээх хэрэгсэл байсан бол одоо бизнесийн орчин болж байна.

-Таны энэ яриаг сонсоод цахим ертөнц бүрэн хөгжөөгүй байгаа юм шиг санагдчихлаа?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Саяхан манай захирлуудын зөвлөл хуралдаж хэд хэдэн оновчтой санаа гаргаж ирсэн. Бид үүнийг бодит ажил болгож, хэрэглэгчдэд удахгүй танилцуулна. Тухайн үед бүх зүйл тодорхой болох байх. Ер нь хүний хүсэл, хэрэглээнд хязгаар байдаггүй шүү дээ. Үүн шиг цахим ертөнцөд ч хязгаар байдаггүй юм.

-Цахим ертөнцөд ямар хүн амжилт олох боломжтой вэ?

-Ямар ч байгууллага, компанийн ажилтан өглөө есөн цагт ирж орой зургаан цагт буудаг. Энэ хооронд юу хийж амжуулснаа тэд хэзээ ч эргэж боддоггүй. Бид XXI зууны иргэд гэж өөрсдийгөө танилцуулдаг. Тэгвэл XIX зуунд мөрдөгдөж байсан ажлын цагийн хуваариар л ажиллаад байна шүү дээ. Хүн төрөлхтний хэдэн хувь нь цаг хугацаа орон зайд баригдахгүй ажиллаж чадаж байна вэ гэдэг асуултын хариу нь цөөн гэж гарч ирнэ. Уг нь цаг хугацаанд баригдалгүй ажиллах боломж XXI зууны иргэдэд бий. Орон зай, цаг хугацаанд баригдалгүй ажиллаж чадах, төлөвлөгөөгөө зөв боловсруулж ажилчидтайгаа нээлттэй харилцаж чаддаг хүн л энэ салбарт амжилт гаргана.

-“Google”-ийн эзэнт гүрнийг удирдагчийн амьдралыг үзэх үзэл сонин байна?

-Би ухаан орсон цагаасаа л амьдралыг цагаанаар төсөөлж ирсэн. Товчоор хэлбэл, бүтэхгүй зүйл гэж байхгүй гэж өөртөө бат итгүүлдэг байлаа. Ер нь хүн төрөхдөө л ямар нэгэн баялаг, аз жаргалыг өвлөж төрдөггүй. Амьдралын зам, хувь хүний чармайлтаас баялаг, аз жаргал бий болдог. “Ингэж байгаад болно доо” гэж ярьдаг хүмүүсийг би ер ойлгодоггүй юм. Тэд өөртөө бус бурханд найдаад хүлээгээд байгаа юм шиг санагддаг. Эцэст нь залуустаа хандаж зүтгэ, хичээ, сэтгэ, бод тэгээд хий гэж хэлье дээ.

“Shanghai daily” цахим сэтгүүлээс орчуулав.

Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)