“Аль-Жазира” Ясир Арафатын үхлийн шалтгааныг дэлгэв

2004 оны арваннэгдүгээр сарын 11-нд 75 насандаа нас барсан Палестины удирдагч, нэрт улстөрч Ясир Арафатын үхлийн шалтгааныг Ойрхи Дорнодын мэдээллийн хамгийн том суваг “Аль-Жазира” анх удаа олонд дэлгэлээ.
2004 оны арваннэгдүгээр сарын 11-нд 75 насандаа нас барсан Палестины удирдагч, нэрт улстөрч Ясир Арафатын үхлийн шалтгааныг Ойрхи Дорнодын мэдээллийн хамгийн том суваг “Аль-Жазира” анх удаа олонд дэлгэлээ.
Катар Улсын тус агентлагийн мэдээлснээр Я.Арафат полоний хэмээх радио идэвхт хорт бодист хордож амиа алджээ. Тус телевизийн хиймэл дагуулын суваг Палестиний экс удирдагчийн үхлийн шалтгааныг тодруулахын тулд олон сарын турш сэтгүүлзүйн мөрдлөг явуулсан байна.
Я.Арафат 2004 оны сүүлээр Палестины Баруун эрэг дэх гэрээсээ маш хүнд байдалтайгаар Францын нийслэл Парис хотын ойролцоох нэгэн цэргийн эмнэлэгт хүргэгдэн, тэндээ нас баржээ. Тухайн үед Францын эмч нар Я.Арафатын биеэс полоний маш их хэмжээгээр илэрсэн гэж мэдээлж байсан ч саяхныг хүртэл түүнийг гаднын нөлөөтэйгөөр нас барсан эсэх нь эргэлзээтэй байсан юм.
“Аль-Жазира” түүний үхлийн шалтгааны тухай баталгаатай мэдээлэл хомс байсны улмаас ийнхүү хожуу мэдээлж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл түүний үхлийн шалтгааныг нуун дарагдуулж байсан гэнэ. Я.Арафатыг нас барсны дараа түүний үхэлд Израилийг сэжиглэж байсан бөгөөд АНУ-ыг ч мөн холбоотой гэж бичиж байсан юм.
Мөн олон орны эмч нар Я.Арафатын биед шинжилгээ хийсэн ч нэг нь ч энэ талаар дурдаагүй байна. “Аль-Жазира” телевизийн сэтгүүлчдийн санаачлагаар Швейцарийн Лозанна хотын их сургуулийн Хууль ёсны анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Я.Арафатын хувцас болон шүдний сойз зэрэгт шинжилгээ хийж полоний хэмээх хорт бодис болохыг тогтоосон гэнэ.
Мөн цус, шээс, хөлсний дээжээс полоний-210 хэмээх бодис илэрснийг гэрчилсэн баримт цуглуулжээ. Я.Арафатын бэлэвсэн эхнэр Суха Палестины засаг захиргаа болон “Аль-Жазира”- д нөхрийнх нь үхлийн шалтгааныг тодруулж өгөхийг хүссэн аж. Ясир Арафат Палестины тусгаар тогтнол, палестинчуудын эрх чөлөөний төлөө олон жил тэмцсэн тууштай удирдагч байсан бөгөөд Израилийн тагнуулын албанаас зохион байгуулсан хөнөөх оролдлогоос хэд хэдэн удаа амьд гарч байсан юм.
Тэрбээр Палестины эрх баригчдын “ФАТХ” хөдөлгөөн болон Палестины эрх чөлөөний байгууллагын анхны тэргүүн байжээ. Полоний-210 нь байгальд байдаггүй нэгдэл бөгөөд тагнуул болон тусгай албаныхан нууц ажиллагаанд хэрэглэдгээр олонд танигдсан маш хортой бодис аж. Я.Арафатаас өмнө Оросын аюулгүй албаны ажилтан асан Александр Литвиненко 2006 онд Лондонд полонийд хордож нас барж байв.
Я.Арафат түүнтэй яг адил шинж тэмдэг буюу зогсолтгүй дээшээ, доошоо их хэмжээний шингэн гаргаж, маш хурдан жин хаяж байжээ. Швейцарийн Хууль ёсны анагаах ухааны хүрээлэнгийн тэргүүн Патрис Мангин “75 настай Я.Арафатаас элэгний хатуурал, ХДХВ, ДОХ, цус багадалт болон хорт хавдрын шинж тэмдэг илрээгүй.
Энэ бол полоний хэмээх радио идэвхт бодис” гэж хэлсэн байна. Үүнээс өмнө түүнийг дээрх шалтгааны аль нэгээр нас барсан гэж мэдээлж байсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.169.242.216)

    2012-07-05

    hoinoos ireed hot miniihhotond ireed honi miniih gedegchlen muusain evreichvvd gazar nutaggvi bjANU-iin demjlegeer palestinii gazaraas avchihaad ard irgedtei n baildaj bnashdeegitler bvgdiin ustgachihgvimuusain jvvdvvdiig