Эмнэлэгүүдийн нэр, бүтэц, дүрмийг өөрчлөхөөр боллоо

Засгийн газрын тогтоолоор төв эмнэлгүүдийн нэр, бүтэц, дүрмийг өөрчлөх тухай шийдвэр гарч  хэрэгжүүлэх болсон талаар ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 
Засгийн газрын тогтоолоор төв эмнэлгүүдийн нэр, бүтэц, дүрмийг өөрчлөх тухай шийдвэр гарч  хэрэгжүүлэх болсон талаар ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Үүнээс гадна төмөр замын эмнэлгүүдийг эрүүл мэндийн салбарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсоныг энэ үеэр мэдэгдлээ. 
Эрүүл мэндийн тухай хуулинд нийцүүлэн ЭМЯ-ны харьяа зарим байгууллагуудын нэрийг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд 
•    Улсын клиникийн төв эмнэлэг “Улсын I төв эмнэлэг”
•    Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг “Улсын II төв эмнэлэг”
•    П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийг “Улсын III төв эмнэлэг” 
•    Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвийг “Эх, хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв” 
•    Арьсны өвчин судлалын төвигйг “Арьс өвчин судлалын төв” 
•    Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” 
•    Геронтлогийн төвийг “Геронтлогийн үндэсний төв” 
•    Эмгэг судлалын төвийг “Эмгэг судлалын үндэсний төв” 
•    Нялхсын клиник сувилалыг Хүүхдийн төв сувилал”
•    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгож өөрчилжээ. 
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн  Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Чойр өртөөний төмөр замын нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн нэгдсэн эмнэлэгүүдтэй нэгтгэн ажиллуулах шийдвэр гарсан байна. 
Үүнээс гадна эмч, эмнэлгийн ажиллагсдын цалин, урамшууллыг нэмж, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан  тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоол гарсныг онцоллоо. 
Мөн ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар Цус сэлбэлт үндэсний төвийн захирал П.Улаанхүү эмчид “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит” шагнал гардууллаа. 
  Д.Нямсүрэн     

www.unen.mn  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)