Турк: Сирийн ард түмэн асуудлаа өөрсдөө л шийдвэрлэх нь зүйтэй
- 2012-07-20
- Дэлхий
- 0
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган өнгөрөгч өдрүүдэд Кремльд
айлчилсан. Хоёр орны удирдагч хоёр талын хамтын ажиллагаа, харилцаанаас
гадна Сирийн асуудлыг ч чухалчлан авч хэлэлцжээ.
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган өнгөрөгч өдрүүдэд Кремльд айлчилсан. Хоёр орны удирдагч хоёр талын хамтын ажиллагаа, харилцаанаас гадна Сирийн асуудлыг ч чухалчлан авч хэлэлцжээ.
“Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа өндөр түвшинд явагдаж буй. Өнгөрсөн жил л гэхэд бараа солилцооны хэмжээ 25 хүртэл хувиар өсч, 34 тэрбум ам.доллар хүрсэн нь үүнийг баталж байна.
Цаашид эрчим хүч ний салбарт хамтран ажиллаж, томоохон төслүүдийг хамтран хэрэгж үүлэх болно” гэж Оросын тэргүүн Владимир Путин онцолсон байна. Режеп Тайп Эрдоган ч Путинтай санал нэг байгаагаа онцолж, “ Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана гэдэг нь манай улсад сүүлийн хэдэн жилд хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалт болно.
Уг асуудлаар бусад орон сөрөг байр суурьтай байдаг ч энэ алхмыг бид хийж чадсан” гэжээ. Хэлэлцээрийн төгсгөлд хоёр лидер Сирийн асуудлыг авч хэлэлцэхэд Башар Асадын хувь заяаг сиричүүд өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бодолтой байгаагаа Туркийн Ерөнхий сайд онцолсон байна. -Сирийн ард түмэн асуудлаа өөрсдөө л шийдвэрлэх нь зүйтэй. Бид Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахын эсрэг хатуу байр суурьтай байгаа.
Женевт гаргасан шийдвэрийнхээ да гуу хүчний бус аргаар асуудлыг намжаана гэдэгт итгэлтэй байна гэдгээ Туркийн Ерөнхий сайд илэрхийлжээ. Оросын тал ч санал нэгтэй байгаагаа дурьдаад Сирийн мөргөлдөөнийг цэрэг дайны хүчээр намжаахыг анхнаасаа эсэргүүцсэн, цаашид ч дэмжихгүй гэдгээ тодотгосон байна.
Энэ үеэр амиа золиослогч Ерөнхийлөгчийн гэр бүлд халдсан бөгөөд Сири улсад сүүлийн бараг хагас жилийн турш иргэний дайны хэмжээнд хүрсэн хурцадмал байдал үүсээд байгаа билээ. Өнгөрөгч лхагва гаригт Дамаск хотын төв хэсэгт болсон дэлбэрэлтийн үед Сирийн Батлан хамгаалахын сайд Дауд Ражих амь эрсэдсэн байна. Энэ нь тус улсын Ерөнхийлөгчийн хувьд иргэний дайны туршид тулгарсан хамгийн хүнд цохилт болсон гэнэ.
Дэлбэрэлтийн уршигт мөн цэргийн болон тусгай албаны хэд хэдэн өндөр албан тушаалтан өртөж, хүнд шархаджээ. Энэхүү гэнэтийн дэлбэрэлт Ерөнхийлөгчийн ордонтой зэрэгцээ орших Үндэсний аюулгүй холбооны байранд болсон аж. Амиа золиослогч бие хамгаалагчаар ажилладаг байсан нь Сирийн цэргийн хүчний төв байранд анзаарагдалгүй нэвтрэх шалтгаан болжээ.
Сирийн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, Батлан хамгаалахын сайдаас гадна түүний орлогч, тагнуулын албаны тэргүүн Асеф Шаукат ч мөн амь үрэгдсэн аж. Тэрбээр Сирийн Ерөнхийлөгч Асадын эхнэрийн ах байжээ.

С.СОНОРООХОН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)