Ялахаар нь бидний баатар гэж онгироод, ялагдахаар нь хүний шаар гэж орилдог бидний хямдхан сэтгэл

Эх орон, элэг нэгтнүүд минь, эх дэлхий минь тэр аяараа Олимпийн тэнгэрт залбиран, их спортоор амьсгалж байна. Хоолой хорсгох ялагдлын амт, нүдэнд нулимс цийлэгнэх ялалтын уухайг бид бүгд цөм мэдэрч байгаа.
Эх орон, элэг нэгтнүүд минь, эх дэлхий минь тэр аяараа Олимпийн тэнгэрт залбиран, их спортоор амьсгалж байна. Хоолой хорсгох ялагдлын амт, нүдэнд нулимс цийлэгнэх ялалтын уухайг бид бүгд цөм мэдэрч байгаа. Гэвч ялагдаж сураагүй, ялагдлын үнэнийг, тэр үнэний цаадахыг хүн шиг ухаанаар хүлээж авах ухамсаргүй Монголын ирээдүй гэх залуусын тар нь Олимпийн наадмаар танигдаж байна. Ерөөс энэ бол залуус гэлтгүй, халх цус судсаар нь урсаж буй хэн бүхэнд бугласан характарын доголдол.   
Урьд цагт зодуулж байгаа дүүгээ харсан ах зодооны учир начрыг ололгүйгээр шууд л дайрч, дүүгээ өмөөрөн зодолддог байсан. Ахад дүү нь яагаад зодуулж байгаа, зодуулахаар хэрэг хийсэн эсэх нь ер сонин биш. Дүү нь учраас буруу зүйл хийсэн ч зодуулах ёсгүй, ах нь болсон тэр өмөөрөх нь жам ёсны хэрэг. Дүү нь өөр хэн нэгнийг зодсон байлаа ч шангаа хүртэх албагүй. Эерэг талаас нь харвал энэ бол хүн чанарын нэгэн илэрхийлэл. Харин сөрөг тал нь хаваржин, зунжин шахуу бидний “шүдний өвчин” болсон Намбарын хүү дээр биеллээ олсон билээ.
Харин одоо үед зодуулж байгаа дүүгээ харсан ах “Энэ муу одоо зодуулаад байхдаа яахав дээ, нэр төр хугалсан арчаагүй новш вэ” гэсэн бодлоор шатаж, зодож байгаа “гар”-уудтай нийлэн дүүгээ үхтэл нь балбадаг болжээ. Мөн л ахад дүү нь яагаад зодуулсан, буруу зүйл хийсэн үү, үгүй юу гэдэг нь огтоос хамаагүй. Гагцхүү муу зодолдож, “гар”-уудыг хашрааж чадалгүй ялагдсан  нь ахынхаа, цаашлаад гэр бүлийнхээ нэрийг шоройтой хутгасан учраас тэр буруутай. Гэтэл ахдаа, гэр бүлдээ өгөх гээд авч явсан зүсэм талхыг нь тэр этгээдүүд булаасан учраас зодоон эхэлсэн байвал яах вэ? Өөрөөсөө ч харамласан талхаа хайртай бүхэндээ өгч чадаагүйдээ сэтгэлийн тамир нь барагдаж, нэвширтлээ зодуулсан бол яах вэ? Алдсан бол алдааг нь хэлээд бөгсөн дээр нь алгаддаг ч, уйлж дууссаных нь дараа чихэр өгөөд аргаддаг Монгол хүн таны ухамсар, хүн чанар хаачаа вэ?
Тамирчны гэр бүлд багтдаг нэгэн найз маань хэлж байна. “Х.Цагаанбаатар ялагдсан нь түүний садар явдалтай нь холбоотой. Жудогийн ертөнцөд анхлан барилдаж байгаа бараг бүх л охидтой “явсан” гэсэн. Ийм хүн яаж ч олимпийн тэнгэрт одтой байх билээ, ялагдсанд нь гайхаад байх хэрэг алга гэж Лондонд байгаа Монголын багийнхан ярьцгаасан сурагтай” хэмээн тэрээр яриандаа улам амташлаа. Би ч олон таван үг хэлсэнгүй. Хэлэх үг олдоогүй учраас юугаа ч хэлэх билээ. Харин харих замдаа би, чи, та бид бүгд багтдаг Монгол овогтой гэр бүл яасан “хямдхан” юм бэ дээ гэсэн гашуун бодол төрж, элэг нэгтнүүдийнхээ хэлтэрхий нь болсон өөрийгөө зүхэж явлаа.
Өөрийн бодлыг өрөөлөөр жишээлэн ярьж байхдаа өөр хэн нэгэн, магадгүй харийн ухаант нэгэн байсан бол үйлийн үртэй Монголын багийн 28 тамирчны алдар нэр хэн ч биш, юу ч биш, түй ч биш, май ч биш болох байсан гэдгийг тэр бодолцсон болов уу? 4 жилийн турш хэдэн мөчид шантравч, нэгнийхээ нөмөрт зоригжиж хамтдаа хөдөлмөрлөсөөр Олимпийн “тамд буцалсан” нэг багийн ахан дүүс ялагдсан нөхрөө яллана гэдэгт би итгэхгүй. Уйлж дуулж, инээж уурлаж тамирчдын тогоонд хамтдаа чанагдсан андынхаа алдрыг авгай хүүхний арчаагүй явдалтай холбож, тив алгасан бор шувуу нисгэнэ гэдэгт сүнс минь ч итгэхгүй. Итгэж найдаж, түшиж хайрлаж явсан зүрхний андын минь амнаас эдгээр үгс урсч, ийм бодол төрсөн гэдэгт сүнс минь хүртэл төрлөө олохгүй төөрөлдөж, үнэмшиж чадахгүй замхарна. Ээ, чи минь өвдөг шороодсондоо уйлаад энгэрийг чинь түшдэг тамирчны хатан, сэтгэлийнх нь хат шүү дээ. Спортын ертөнцийг мэдэх нь хүртэл ийн ярихад тамирчны дусал хөдөлмөрийг мэдэрдэггүй бусад нь юу гэх юм бол?
“Зүсээ мэдэхгүй байж толио муулах, зүрхээ таниагүй байж нөхрөө муулах” гэгчээр бид бүгд цөм адил…Үүнтэй эвлэрэхгүй байгаа бол “нүүрний ном” дээрээ бичсэн залуусын сэтгэгдлүүдийг та нэг хараарай. Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Тэр ертөнцдөө чадлаараа сарвайж, чадахаараа бүтээж яваа. Гэвч таны ертөнц байтугай, дэлхий ертөнц даяар чадлаа гайхуулж, нэрээ дуурсгаж яваа олон аавын хөвгүүд бий. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах хэрэггүй. Андуурч ганц гишгэхэд нь алдаан дээр нь дөрөөлж босоод, амныхаа зоргоор алдрыг нь муулах эрх бидэнд үгүй. Өөрөө бүтээж, өрөөлийн дайд очоогүй байж хэн нэгний хөдөлмөр зүтгэл, алдаа оноог шүүх эрх хэнд ч байхгүй.
“Заавал ялах ёстой шүү, бид бүгдээрээ итгэж, хүлээж суугаа” гэсэн түмний үг дарамт болж, “Миний хүү эр хүн болжээ” гэсэн аавын үг бурам болдог тамирчны сэтгэлийг бид мэдэхгүй. Өдөр шөнөгүй бэлтгэл хийхдээ өвдөг тохой, тархи нугасаа бэртээсэн ч дарамт болсон ялалтын тухай бодсоор таягаа тулан босдог нойр хулжсан шөнүүдийнх нь тухай бид гадарлахгүй. Хөмхийгөө зуусан өрсөлдөгчийг нулимстай нь хутган хаяхдаа сэтгэл нь эмтрэвч, “би чадлаа” гэж тайвшраад “эх орон минь яллаа” гэж омогших тамирчдын нулимсыг бид мэдрэхгүй.  
Ялахаар нь бидний баатар гэж онгироод, ялагдахаар нь хүний шаар гэж орилдог Монголчууд та бид яасан хүнлэг сэтгэл, хүн чанаргүй улс вэ? Яасан хямдхан сэтгэл, ямар хэврэгхэн итгэл вэ?

ТА БИДНИЙ ИТГЭЛИЙГ АЛДААГҮЙ ТАМИРЧНЫ АЛДАР ХЯМДХАН ОЛДООГҮЙ !!!

Т.Номин-Эрдэнэ

www.UNEN.mn
        
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • waterman (202.126.91.60)

    2012-08-13

    heleh gesen sanagaa heterhii toiruulchijee

  • waterman (202.126.91.60)

    2012-08-13

    Er n bol tugsgul hesegn taalagdlaa ehlel n denduu nurshuu ym bn Het ih shuumjleltei handsan sedev songoj bichsen bolohoor ter bolgon humuust taalagdahgui l bh gehdee l humuus comment uldesen bn gedegchin amjilt shuu dee humuus ehnees n duustal unshsan uchraas l setgegdel uldeesen bh Chamd amjily husey tsaashdaa iluu goy barimttai ziul bicherei

  • fghh (202.179.7.6)

    2012-08-13

    tsagaanbatariig shigshee bagaas hooj hodolmoriin baatariig ni huraaj avah heregteibas bundmaag adil

  • NOMIN ERDENED (70.40.150.77)

    2012-08-13

    Chi chine uuruu yostoi xorchin gar baina shtee Neex goy garchig tavij baigaad ter terniig tegej yarij baina geed unen xudal n medexgui tsuurxaliig oron dayar taraaj tamirchdiig umuurux bish bur xiigeed baigaa um bish uu Manaixan setgeliin xuurulduu avtaad xaya yalagdsan tamirchdiin talaar taagui ug chuluuddag ch cham shig xuviin amidral or dernii asuudal ruu n gunzgii orj xevleleer xov jiv yaridaggui Chi setguulch um bol bichix umaa bodoj bichij bai

  • Орчин цаг клуб (202.179.8.28)

    2012-08-13

    “Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох төр засаг ААН ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч харилцан хоорондоо мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ruyahoocom

  • tamirchin (49.0.135.156)

    2012-08-13

    bi zaluudaa tamirchin baisan ymaagehdee neg jul niher baigaagui eeuneheer manaihan heden muusain tamirchidaa muu barildval ugiin muugaar bish uhaanii urnaar shuumjildeg baival zugeer ymdaa uneheer tamirchin khun mash ikh setgeliin daramt uurch uls eh oroniihoo tulee sain muu heluulen yvdag er zorig chadaltai uyhan ulsuud shuudee ene hediig khairlaj khundelj baih estoi shuu

  • bileg (202.55.191.37)

    2012-08-13

    neg talaaraa bichsen um zuw sanagdlaa neg talasa harhad monolchud bid uneheer boogdmol urgun bish setegdeg

  • solongo (180.228.58.114)

    2012-08-12

    Joohon utgaa gargaagui niitleluudee Ugaasaa Olympiin avargatai bolson uls chin daraa daraachiin olympoosoo bas l ter hemjeend ur dun nehne shuu dee ene chin l ard tumen bhgui yu Iluu zuliig l husdeg hunii l zan chanar harin ter zuliig ni avch ireh gj ter buhniig davan tuulj aldar neriin orgild hurdeg ni Tamirchin shuu dee Ard tumen cholootei uzel bodloo bichig l dee Uneheer unen bol yalgaraad yalaad ter tamirchin chin garaad irdiin ugui bol angal ruu undagiin Olnii haraadn amidral buh zuil ni il bddag ulsad har tsagaan dandaa dagaastai buur duujleestei yavdag Ene buhniig l davj gemeen OD Yalj gemeenAvarga busuu

  • (202.131.233.59)

    2012-08-11

    teneg ym bichhiin hunii amidral hend hamaatai ym Bitgii hunii ner tord haldsan utgagui ym bicheed bai Tsagaanaa bol sain zaluu ter uneheer baatar shuu Yag yu geh geed bgaa ni ch aygui oilgomjguishal teneg niitlel bna

  • (122.201.18.157)

    2012-08-10

    yalalt bguulj bga hun baatar bailgui yahavdee naizaa