Ё.Болормаа: Шүд цайруулах үйлчилгээ нь шүдийг улам бат бэх болгоно

Ё.Болормаа: Шүд цайруулах үйлчилгээ нь шүдийг улам бат бэх болгоно

Ё.Болормаа: Шүд цайруулах үйлчилгээ нь шүдийг улам бат бэх болгоно
Шүд цайруулах үйлчилгээ нь шү
дийг цоорлоос хамгаалах фтор болон эрдэс бодисыг нөхөж шүдийг улам бат бөх болгоно...

Шүд цайруулах үйлчилгээг хэрхэн хаана хийлгэх вэ? Амны хөндийн өвчний гол шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авахаар бид HOPE DENTAL CLINIC шүдний эмнэлгийг зорьсон юм. Ингээд тус эмнэлгийн ерөнхий эмч, үүсгэн байгуулагч, хатагтай Ё.Болормаагаас бид дараах яриаг авснаа хүргэж байна.

Юуны өмнө та өөрийн эмнэлгийг танилцуулахгүй юу. Орчин үетэйгээ нилээд хөл нийлүүлсэн үйлчилгээг үзүүлдэг гэж сонссон?

-HOPE DENTAL CLINIC шүдний эмнэлэг нь 2001 оны нэг сараас эмнэлэг байгуулах санаачлага гарган ажиллаж эхэлсэн ба тус эмнэлгийн эмч нар Япон улсад явж эмнэлгийн тоног төхөөрөмж  судлах, эмчилгээ оношлогоо, менежментийн чиглэлээр суралцаж дадлага хийсэн. 2002 оноос эмчилгээ үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 33412 үйлчлүүлэгийг 90196 удаагийн үзлэгээр үзэж, 10794 хүний амны хөндийг эрүүлжүүлсэн.  Одоо манай эмнэлэг 10 эмч, 5 сувилагч, 4 ресепшн, 2 туслах ажилтантай  2 салбараар орчин үеийн тоног төхөөрөмж, эм материалд тулгуурлан стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг явуулж байна.
2012 оны 1-3 сард нийт 30 цэцэрлэгийн 1294 сурагч, 36 багш, ерөнхий боловсролын  таван сургуулийн 1051 хүүхдэд амны хөндиын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эцэг эхчүүдэд нь дагалдах картаар танилцуулсан гэм мэт олон үр дүнтэй ажлыг хийсэндээ бид сэтгэл хангалуун байгаа.

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Шүдний эмч болсон түүхээсээ хуваалцаач?


-Би сургуульд байхдаа одон орон судлаач болох хүсэлтэй хүүхэд байв. Аав маань нэг удаа сургууль төгсөх дөхөөд ирсэн үед ярилцаад “эмэгтэй хүнд одон орон судлаач болох хэцүү биш үү, хүрэл тогоотод уулын орой дээр л сууж байх нь байна шүү дээ миний охин, өөрөө л шийд дээ” гэж хэлсэн.
Тэгээд би мэс заслын эмч болохоор шийдсэн. Гэвч шалгалт өгөөд шүдний эмчийн хуваарь авсан. Хуваариа солих гэж нилээд хөөцөлдсөн боловч чадаагүй. Хувь тавилан байсан байх гэж одоо боддог юм. Харин хуваариа солиогүй дээ одоо их баярладаг шүү.
1991 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн шүдний факультетыг сайн дүнтэй төгссөн. Төгсөж ирээд эрүүл мэндийн 4-р төв, төслийн эмчээр ажиллаж байсан бөгөөд 2000 оны есөн сараас Японы Торао Таказава сангийн нэрэмжит Олон улсын амны хөндийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн төсвөөр Японы хоёр эмч, Монголын нэг эмчтэй хамтран “ хөдөөгийн сургуулийн хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн асуудал болон шаардагдах эмчилгээ “ гэсэн сэдвээр судалгааны ажил хийж олон улсын эрдэм шинжилгээний 79-р их хуралд оролцсон.
Япон улсын Токио хотын шүдний их сургууль, Мацудогийн их сургууль дээр сургалтанд сурсан ба 1998 онд АУ-ны магистрын зэрэг, 2004 онд Нүүр ам судлалын эмчийн ахлах зэрэг, НАС-согог заслын эмчийн мэргэжил олгох сургалтанд сурч диплом авсан. Энэхүү сурсан мэдсэн мэдлэг дээрээ үндэслэн ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байна даа.

Манай иргэдийн дунд шүдний ямар өвчлөл их байна вэ?

-Нэгдүгээрт: амны хөндийн ариун цэвэр муу, шүд угаалт буруу, дутуу хийгдэж байгаагийн улмаас шүдний хатуу өнгөр чулуу үүсэх, буйлны үрэвслийн өвчлөл
Хоёрдугаарт: шүдний цоорлын хүндрэл болох шүдний мэдрэлийн үрэвсэлт өвчин зонхилж байна.

Шүд цайруулах хичнээн төрлийн арга, эмчилгээ байдаг вэ?

-Өнгөө алдсан болон толботой шүдийг тусгай бодис түрхэж химийн, туяаны тусламжтайгаар цайруулах, гоо сайхны ломбо буюу паалан, шаазан бүрээс гэх мэт олон төрлийн эмчилгээ хийж нүдэнд туссан сайхан инээмсэглэлийг бий болгож болно.
Мөн шүдний сувгийн эмчилгээ хийлгээд өнгөө алдсан шүдийг хэсэгчлэн цайруулж боно. Бас антибиотекийн  болон бусад нөлөөгөөр толбо тогтсон шүдийг цайруулж болно.

Шүд цайруулах үйлчилгээг хүссэн хүн бүр хийлгэж болох уу?

-Гагцхүү цайруулах шүд нь паалан эмчилгээ хийгдээгүй шүд байна. Бага насны хүүхдүүд болн жирэмсэн эмэгтэйчүүдэд болохгүй.

Шүдээ цайруулсны дараа ямар нэг гаж нөлөө илэрдэг болов уу. Хүмүүс янз бүрээр ярьдаг?

-Ямар нэг гаж нөлөө байхгүй харин ч шүдийг цоорлоос хамгаалах фтор болон эрдэс бодисыг нөхөж шүдийг улам бат бэх болгоно.



Энэ үйлчилгээг аваад тодорхой хугацаанд дахин хийлгэх гэх мэт асуудал байдаг уу? Ямар хугацаанд баталгаатай байдаг вэ?

-Эмнэлгийн нөхцөлд хийлгэсний дараа гэрийн нөхцөлд хийх курс цайруулах эмчилгээ хийсэн тохиолдолд идэж ууж байгаа хоолны байдал, амны хөндийн ариун цэвэр, усны чанараас шалтгаалан 2-5 жилдээ өнгөө хадгална.
Ямар ч эд хөрөнгө байнгын арчилгаа шаарддаг бол эрүүл мэндийн эд эрхтэн түүнээс ч их анхаарал халамжийг шаарддаг юм шүү дээ.

Эцэст нь та уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Та бүхэн 3-6 сар тутам 10 минут зарцуулан урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэснээр :
-Өвчнөө хүндрэхээс сэргийлэх
-Цаг хугацаа мөнгөө хэмнэх
-Цаашилбал эрхтэн системийн үе мөч, бөөр, зүрх, хоол боловсруулах эрхтний гэх мэт өвчин үүсэхээс хүүхдээ болон өөрийгөө хамгаалж байгаа хамгийн сайн арга мөн гэж хэлмээр байна.


www.EMCH.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (66.181.185.105)

    2016-12-26

    shud tsiruulaltn tgd her hugatsaand heveer bdgiin, hiimel ym gdg bol hiimell bmr ym, hedhen jil bolool arilah blguu todorhoi ym bicheecheee une urtugnuusn avhuulaad

  • unchigch (129.187.74.193)

    2012-08-13

    bitgii ingej hudal helj humuusiin tolgoig erguulj mungu hiildee

  • зочин (182.160.41.76)

    2012-08-12

    арван минутын үзлэг хийлгэх гэхээр заавал эмчилгээ хийх хүнийг л үзнэ гээд байдаг шүү дээ