Н.Төгсцогт алтан медалийн төлөө тулалдана

Монголын цагаар шөнийн 3 цаг 30 минутад Н.Төгсцогт мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулсан юм.Монголын цагаар шөнийн 3 цаг 30 минутад Н.Төгсцогт мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулсан юм.

Түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа илүүрхэж байсан юм. Харин энэ удаад эхний үед  оноогоор 6-4-өөр тэргүүлж, 2 дугаар үед  оноогоор5-3-аар илүүрхэн, 3-р үед  оноогоор илүүрхэн ялав.

Энэ удаад манай тамирчин  оноогоор өрсөлдөгчөө буулган авсан юм. Тэрээр наймдугаар сарын 12-нд буюу олимпийн наадмын хаалтын өдөр Монголын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын Миша Алоянд ялагдаж байжээ

Лондоны олимпийн тоглолт Монголын шигшээ багийн  хувьд түүхэн амжилт гаргасан буюу нэг олимпоос хамгийн их медаль авч буй зуны олимпийн наадам болж байгаа билээ. Ямартаа ч жүдогийн төрлөөс мөнгө, хүрэл медаль чөлөөт бөхөөс мөнгөн медаль, боксоос нэг хүрэл медалийг тамирчид маань хүзүүндээ зүүсэн бол манай шинэ үеийн залуу тамирчин Төгсцогт харин медалийн өнгөө хувирган мөнгө болголоо. Одоо харин тэрээр дахин шат ахиж, алтан медаль хүртэнэ гэдэгт Монголын ард түмэн хамгийн ихээр хүсч байгаа билээ.

Ямартаа ч ирэх тоглолт хүртэл дахин сэтгэл догдолуулан хүлээх л үлдээ. Нийт монголын ард түмэн та бүхэн ч хайртай тамирчин хүүгээ бие сэтгэлээрээ дэмжээрэй.


 

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.178)

    2012-08-12

    zadgai talbaid gargah boluu