Б.Цэцэгжаргал: Нүдний даралтаас болж хараа муудахад мэс ажилбар хийдэггүй

-Нүдний болор юунаас болж бүдгэрдэг вэ?

-Хүний насжилтаас шалтгаалж болор бүдгэрдэг. Мөн нарны хэт ягаан туяанаас болж болор бүдгэрэх аюултай.
-Нүдний болор юунаас болж бүдгэрдэг вэ?

-Хүний насжилтаас шалтгаалж болор бүдгэрдэг. Мөн нарны хэт ягаан туяанаас болж болор бүдгэрэх аюултай. Хүмүүс нарны шилийг зөвхөн зун л зүүдэг. Гэтэл нар салхи, шорооноос нүдээ хамгаалахын тулд дөр вөн улиралд нарны шил зүүж занших ёстой юм. Болор цайх нь эмийн буруу хэрэглээтэй холбоотой. Мэргэжлийн эмчид хандалгүйгээр хэн нэгний хэлснээр дур мэдэн эм ууж, дусаалга хэрэглэх нь эрүүл мэндээрээ хохирох аюул дагуулдаг. Гормоны гаралтай, зүрх судас, мэдрэлийн өвчинд уудаг эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь хараанд муугаар нөлөөлнө. Дээрээс нь чихрийн шижний үед болор бүдгэрдэг. Мөн гэмтлийн улмаас болор цайдаг юм.

-Удамшлаас шалтгаалж болор цайх уу?

-Төрөлхийн болор цайлттай хүүхэд төрдөг. Мөн эрт үед болор нь цайдаг удамтай хүмүүс бий. Хэрвээ нярайн болор цайрсан бол хурдан болор солиулах мэс ажилбар хийлгэх хэрэгтэй. Учир нь хүүхдийн харааны хөгжил тав хүртэлх насанд явагддаг. Энэ үед нь амжиж арга хэмжээ авбал сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин хүүхдийг том болсон хойно нь хагалгаанд оруулбал харааны хөгжилд сөргөөр нөлөөлөх аюултай. Манай улсад ой хүрсэн хүүхдэд болор солих мэс ажилбар хийдэг. Эх хүүхдийг хамгаалах төвийн эмч нар ийм хагалгаа хийж байгаа. Харин гадаадын оронд хүүхдийг нэг сартайд нь болор солиулах мэс ажилбар хийдэг.

-Мэс ажилбар хийлгээд хэчнээн хугацаа өнгөрсний дараа хараа сэргэх вэ?

-Хүмүүс нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн болор цайлтаас болоод хараагаа алдсан тохиолдолд мэс ажилбар хийн эдгэрэх боломж той. Өөрөөр хэлбэл, эмчлүүлэгч хоёрдогч өвчинг үй бол мэс засал хийнэ. Мөн хараа хэвийн байдалдаа ордог. Түүнээс мэс ажилбар хийх үе шат гэж бий. Мэдээж болор цайлтын эхэн үед хагалгаа хийдэггүй. Дунд болон түүнээс хойшхи үед хараанд нөлөөлөөд ирэхээр мэс засал хийн цайсан болрыг сольдог.

-Хүний нэг нүд гадны гэмтлээс болж хараа алдсан тохиолдолд нөгөөдөө нөлөөлөх үү?

-Үүнийг мөн л суурь өвчинтэй холбон ярина. Насжилт, чихрийн шижнээс шалт гаалж хоёр нүдний хараа зэрэг мууддаг юм. Хэрвээ тухайн хүн ямар нэгэн гадны зүйлээс шалтгаалж нэг нүдний нь хараа муудсан бол нөгөөдөө нөлөөлөхгүй. Хүмүүс нэг нүд нь өвчлөхөөр нөгөөдөө нөлөөллөө хэмээн буруугаар ойлгодог.

-Ямар суурь өвчтэй хүн болор суулгах хагалгаа хийлгэж болдоггүй вэ?

-Нүдний уг төв харааг хариуцсан шар толбо бий. Тэр шар толбо сорвитой бол болор солих боломжгүй. Сорви нь цус харвалт, насжилттай холбоотой өөрчлөлт, гэмтлээс хамаарна. Мөн нүдний даралтаас шалтгаалсан хараа алдалтын үед мэс ажилбар хийдэггүй. Чихрийн шижнээр өвчилсөн хүн харааны өөрчлөлттэй болсон байх тохиолдол бий. Энэ үед мөн болор солих хагалгаа хийхгүй. Ийм суурь өвчтэй хүн эмчид хандан зөвлөгөө авах нь чухал. Зөвхөн мэргэжлийн эмч л ямар эмчилгээ хийхийг хэлж өгнө. Бас нэг анхаарах ёстой зүйл бол нүдний торлог. Нүдний торлог хуурснаас болж хоёрдогчоор болор цайх тохиолдол гардаг. Энэ үед хараа сайжрахгүй.

-Хямд, чанаргүй линз зүүснээс болор бүдгэрэх үү?

-Линзнээс болж болор бүдгэрдэггүй. Линз нүдний эвэрлэг дээр наалддаг. Харин хасах харааны гажигтай хүмүүсийн торлог хуурч, нимгэрч, урагддаг. Мөн үрэвслээс болж нүдний торлог хуурна. Хүн өөрийнх нь нүдний торлог хуурсныг мэдэхгүй явсаар өвчнөө даамжруулчихдаг. Энэ үед хагалгаа хийсэн ч хараа орох магадлал бага байдаг юм. Харин өвчилсөн торлогоо эмчилсэн хойноо болор солиулах хагалгаа хийлгэвэл илүү үр дүнтэй.

-Сүүлийн үед хүмүүсийн сормуус буруу ургах болжээ. Энэ нь хараанд нөлөөлдөг байх?

-Буруу ургасан сормууснаас болж нүдний эвэрлэгт шархлаа үүсэх аюултай. Тэр нь даамжирвал нянгийн гаралтай өвчин болон сэдэрдэг. Энэ үед цагаа унах ч тохиолдол бий. Ийм үед эмчилгээний зорилгоор давхраа оёдог. Заавал эмэгтэй хүнд гэлтгүй эрэгтэй хүн ч давхраа хийлгэдэг юм.

-Танай эмнэлэг болор солих хагалгааг ямар үнэ өртгөөр хийдэг вэ?

-Манай эмнэлэг болор солих хагалгааг 210-460 мянган төгрөгөөр хийдэг. 80-аас дээш насныханд үнэ төлбөргүй үйлчилдэг юм. Энэ төрлийн хагалгааг хиймэл эрхтэн гэдэг утгаар тэтгэврийн насныханд 70- 80 хувийн хөнгөлөлттэй хийдэг. Харин хиймэл болрыг АНУ, Малайз, Япон, Энэтхэг зэрэг орноос нийлүүлдэг. Мөн манай эмнэлэгт нүдний мах, уйланхай авах, зовхины буруу эргэлтийг засах мэс ажилбар хийдэг. Дээрээс нь торлог, хараа заслын лазер эмчилгээг хийж байна.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • ariunaa (202.131.228.242)

    2015-07-07

    tanai emneleg hna bdag odoo ajillaj bgaa esehiig yaj medeh be

  • ariunaa (202.131.228.242)

    2015-07-07

    tanai emneleg hna bdag odoo ajillaj bgaa esehiig yaj medeh be

  • ariunaa (202.131.228.242)

    2015-07-07

    tanai emneleg hna bdag odoo ajillaj bgaa esehiig yaj medeh be

  • номин (103.10.21.65)

    2014-06-06

    энэ ямар эмнэлэг вэ эмчийн утасны дугаарыг өгч тус болооч,,,

  • (202.179.10.150)

    2014-03-20

    нүдний хараа засах лазер хагалгаа хийдэг үү хийдэг эмнэлэгтэй яаж холбоо барих вэ

  • shine (202.179.6.66)

    2014-03-03

    ene haan bdag emneleg be?

  • Б.Чимгээ (202.70.46.204)

    2013-12-13

    Сайн байна уу намайг Эрдэнэчимэг гэдэг би 21настай.Би 4н сард хүнд зодуулж гэмтээд нэг нүд минь хараагүй болсон.Хүүхэн хараа минь сэтэрсэн байсан,Яваандаа болор минь цайря болорын хагалгаанд орсон боловч хараа минт сайжраагүй юм.Дахин хагалгаанд орсон нүдэндээ лаяер хийлгэсэн боловч хараа сайжраагүй,ингээд хэсэг хугацааны дараа эмнэлэгт үзүүлэхэд OCT-гэсэн шинжилгээ хийлэсэн чинь Шар толбо байгаа бөгөөд сорви болон тогтсон энэ толбо эдгэрэх ямар нэг арга байгаа болов уу надад хэлж өгч туслаач

  • Khurlee (124.158.78.119)

    2012-10-03

    Tstsegee emchdee bayarladag shuu jinhen setgeleesee handdag mergejildee garguun emch baina lee Tand za jargal sain saihniig husie