Азийн хүндийг өргөлтийн удирдлагууд “Олимпийн алдар” одонгоор шагнуулав

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн хүндийг өргөлтийн багийн цомын тэмцээнд оролцохоор ирсэн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн хүндийг өргөлтийн багийн цомын тэмцээнд оролцохоор ирсэн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Олон улсын хүндийг өргөлтийн холбоо, Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч Ёдбантое Интарат, Йемений хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Ал Жармал Абдулла, Хятадын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чиан Гуанжиан, Кыргызстаны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Омуржан Молдодосов, Узбекистаны Хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Данил нар оролцов.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн “Олимпийн төрлийн энэхүү спортыг Монгол оронд хөгжүүлэхэд Та бүхний оруулж буй хувь нэмэрт баярлалаа. Цаашдаа Монгол оронд олон улс, бүсийн чанартай тэмцээнүүдийг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон. Харин Олон улс, Азийн хүндийг өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгч Ёдбантое Интарат “Монгол орон биднийг байх хугацаанд цаг агаарын хувьд сэрүүн байсан ч, та бүхний зочломтгой зан их дулаахан байлаа. Сайхан тэмцээн зохион байгуулсанд баярлалаа. Монголын тамирчид ирэх жилүүдэд илүүамжилт үзүүлэх боломжтой нь энэхүү тэмцээнээс харагдлаа. Амжилт хүсье” хэмээн ярьсан юм. Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн дээрх зочдод Монгол оронд олимпийн төрлийн спорт, хүндийг өргөлтийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Олимпийн алдар” одонгоор шагнаж урамшуулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)