Сарьсан багваахайнууд Австралийн хотыг эзэгнэжээ

    Австралийн нэгэн жижиг хот олон мянган сарьсан багваахайн их нүүдэлд дарагдаж хүндхэн байдалд ороод байгаа гэнэ.
    Австралийн нэгэн жижиг хот олон мянган сарьсан багваахайн их нүүдэлд дарагдаж хүндхэн байдалд ороод байгаа гэнэ. Улсын зүүн хойд мужид орших Дуаринга хот нь  цөөхөн хүн амтай хотуудын нэг бөгөөд одоогоор 180000 гаруй сарьсан багваахайны шилжин суурьшсан нутаг дэвсгэр болж хувираад байгаа аж. Амьтад хот дотор чөлөөтэй нисэн, модноос мод дамжин үүрлэсээр байгаа гэнэ.
Тэдний чихэнд чийртэй дуу оршин суугчдын бухимдал дургүйцлийг ихэд төрүүлж байгаа бөгөөд залхсан зарим иргэд хотоос дайжин зугтаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Оршин суугчид гэрээсээ гарахаас аль болох зайлсхийж байгаа ч, гэрийн дотор байсан ч амьтдын эвгүй үнэр үнэртсээр байгаа гэнэ.
Сарьсан багваахайнууд өнгөрөгч зунаас хойш амьдарч байсан газар нь ойн түймэрт автсаны улмаас ийнхүү олноороо нүүдэллэн ирж, суурьшсан аж.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.20.200)

    2012-10-11

    lordman gutal 88114350

  • (202.179.20.200)

    2012-10-11

    lordman gutal 88114350

  • (202.179.20.200)

    2012-10-11

    lordman gutal 88114350