Оюутны ААШТ эхэллээ

Малайзын Саба мужийн нийслэл Кота Кинабалу хотноо өнөөдөр Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн гуравдугаар тэмцээн эхэлнэ
Малайзын Саба мужийн нийслэл Кота Кинабалу хотноо өнөөдөр Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн гуравдугаар тэмцээн эхэлнэ. Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг есөн орны тамирчид өрсөлдөх бөгөөд энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар удирдаж буй бөгөөд багийн бүрэлдэхүүнд, эрэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр /58кг/, ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр /54кг/ нар, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Н.Долгормаа /49кг/, Г.Оюун-Эрдэнэ /53/ нарын тамирчид багтжээ.Тэмцээн эрэгтэйчүүдийн 54кг, 54-58кг, 58-63кг, 63-68кг, 68-74кг, 74-80кг, 80-87кг,  +87кг ба эмэгтэйчүүдийн 46 кг, 46-49кг, 49-53кг, 53-57кг, 57-62кг, 62-67кг, 67-73кг,+73кг-ийн жингүүдээр аваргаа тодруулна.

Ч.Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)