М. Ичинноров дэлхийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйн нэгээр тодорчээ

2011 оны 11 сарын 14
Америкийн их сургуулиудын онлайн холбооноос хуулийн сургуулийн оюутан бүрийн мэдвэл зохих дэлхийн бүх цаг үеийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйн нэрсийг гаргажээ. Энэхүү нэрсийн жагсаалтад Монгол Улсын хуульч Манжаагийн Ичинноровын нэрийг оруулсан бахархмаар мэдээлэл бидэнд ирлээ. Түүний нэр бидний сайн танил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер, Израилийн сөрөг хүчний удирдагч Ципи Левини, АНУын дээд шүүхийн шүүгч Сандра Дэй Коннер, Соня Сотомеэр нарын хамт нэрлэгджээ. Эл жагсаалтад мөн 1250 оны үеийн домог болон үлдсэн Италийн хуульч эмэгтэй Ветиса Гозалини, анхны хар арьстан хуульч эмэгтэй Шарлот Рэй нар ч орсон байна. Тус байгууллагын сайтад мэдээлснаар эдгээр эмэгтэйчүүд нь эрчүүд давамгайлсан хууль, эрх мэдлийн тогтолцоонд өөрийн гэсэн өнгө төрх, дайчин хөдөлмөрч зан чанар, зоримог байдлаараа алтан хараацай болсон гэжээ. Түүнчлэн бусад эмэгтэйчүүдийг манлайлан нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн нүүр царай болон түрж гарч ирж чадсан хэмээн бичжээ. М. Ичинноровыг хуульч мэргэжлээ ашиглан хүний эрх, хууль эрх зүйн шинэтгэл, хорих газрын шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан нэгэн хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр хүний эрхийн олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсны учир Махатма Гандийн нэрэмжит шударга ёсны төлөө шагналыг мөн хүртэж байсан билээ. Нөлөө бүхий 20 хуульчийн нэрсийг уншигч Та доорх холбоосоор орж шууд харах боломжтой.

1. Чарлотте И.Рэй
2. Беттисиа Гоззадини
3. Хиллари Родхам Клинтон
4. Ребекка Кадага
5. Манжаагийн Ичинноров
6. Соня Сотомэер
7. Нэнси Даф Кэмпбэлл
8. Арабелла Мэнсфиелд
9. Дебра Ли
10. Глориа Олрэд
11. Элизабэт Варрен
12. Эллен ‘т Хоен
13. Тзипи Ливни
14. Фатаомата Дэмбэлэ Диара
15. Амбига Срийневасан
16. Сандра Дэй О’Коннер
17. Жудит Сандалов
18. Мелани Слоан
19. Маргарет Тачер
20. Белва Энн Локвүүд





Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...