Орос: Сансрын хөлгийн ээлжит бүтэлгүйтэл

Нарны аймгийн дөрөв дахь гараг Марстай холбоо тогтоох гэсэн гурав дахь оролдлого нь бүтэлгүйтсэнд Оросын сансар судлалын мэргэжилтнүүд сэтгэл гонсгор байна.
Нарны аймгийн дөрөв дахь гараг Марстай холбоо тогтоох гэсэн гурав дахь оролдлого нь бүтэлгүйтсэнд Оросын сансар судлалын мэргэжилтнүүд сэтгэл гонсгор байна.
170 сая ам.долларын өртөг бүхий Побос-Грант хөлгийг өнгөрөгч Лхагва гарагт илгээсэн авч, Улаан нүдэн гараг дээрхи газардах ёстой цэг рүүгээ чиглэн явах үед хөдөлгүүрт нь саатал гарч, дэлхийн тойрог дээр гацжээ. Хөлгийн цэнэг удахгүй дуусах бөгөөд инженерүүдэд хөлгийг аварч, даалгаврыг биелүүлэхэд ердөө хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна.
Орос улс сүүлийн жилүүдэд сансрын хөлөг илгээх оролдлогыг удаа дараа хийж байгаа хэдий ч, ар араасаа ийнхүү бүтэлгүйтэл дагуулсаар байгаа билээ. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард хөөргөсөн гурван хиймэл дагуул бүхий хөлөг нь бүтэлгүйтсэн бол энэ жилийн найман сард илгээсэн ээлжит автомат ажиллагаатай хөлөг нь мөн л азгүйдэл дагуулж байсан юм.
Сансар судлалын төвийн нэгэн ажилтан пүрэв гарагт сансрын хөлөгтэйгөө холбогдох гэсэн хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтсэний дараа “Энэ салбарт ажиллаж байгаа бидний хувьд сансрын хөлөгтэйгөө холбогдож чадахгүй байна гэдэг хамгийн аймшигтай хэрэг” хэмээн Риа Новости мэдээллийн агентлагт ярьсан байна. Түүнчлэн, Оросын Батлан Хамгаалах яамны сансар судлалын хэлтсийн ахлах ажилтан асан Владимир Уваров “Бид Побос-Грант хөлгөө дахиад л алдчих шиг боллоо” гэж ярьсныг засгийн газрын өдөр тутмын сонин Российская Газета онцолжээ.
Марс руу илгээсэн хөлгийг аврах боломж маш бага байгаа бөгөөд Побос-Грант хөлөгт гарсан асуудал жижиг байгаад, инженерүүд шинэ коммандыг дахин өгч чадсан цагт л  хөлгийг авах боломжтой ажээ. Хэрэв хөлөгт гарсан алдаа техник хамгамжид нь гарсан гэмтэл байвал, хөлгийг аврах ямар ч боломжгүй бөгөөд Орос улс дахиад л олон сая долларын гарз хохирлыг дахин амсах төлөвтэй байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)