Дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

Литвийн нийслэл Вильнюс хотноо эхэлсэн самбо бөхийн ДАШТ өчигдөр дүнгээ гаргалаа. 24 орны 400 орчим тамирчин оролцсон энэ тэмцээнд манай улсаас зургаан тамирчин зодоглосон юм.
Литвийн нийслэл Вильнюс хотноо эхэлсэн самбо бөхийн ДАШТ өчигдөр дүнгээ гаргалаа. 24 орны 400 орчим тамирчин оролцсон энэ тэмцээнд манай улсаас зургаан тамирчин зодоглосон юм.
Бямба гаригт Б.Дамланпүрэв байлдааны самбогийн 62 кг-д мөнгөн медаль авсан байна. Тэр эхэлж гоц мөргөөд дараа нь Казахстан, Кыргызстаны бөхчүүдийг ялж, финалд шалгарсан. Харин аваргын төлөө Оросын И.Давыденкод дийлдсэн байна. Түүний хувьд энэ төрлөөр урьд нь хоёр удаа дэлхийн аварга болж байсан билээ.

Тэмцээний 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ Гүржийн Лаша Гурули, Азербайжаны Зуар Пашаев нарыг ялаад хагас шигшээд ОХУ-ын Алсимов Черноскуловт шүүгчийн будлиантай шийдвэрийн улмаас хожигдсон ч жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт, Беларусийн Андрей Казусёнакийг буулган авснаар хүрэл медаль хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д хүч сорьсон О.Болд-Эрдэнэ тэгшитгэлд орж, Беларусийн С.Паповт хожигдов. 100 кг-ын Б.Бат-Орших Беларусийн В.Сиомачкинд нэгийн даваандаа дийлдлээ.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 72 кг-д барилдсан О.Мөнхцэцэг, 80 кг-ын Б.Уянга нар эхний даваандаа Беларусийн бөхчүүдэд ялагдан тэмцээнээ дуусгажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)