Заалны хөлбөмбөгчдийн анхны тоглолт боллоо

И.Отгонбаяр ахлах дасгалжуулагчтай Монголын футзалын шигшээ баг Малайзын нийслэл Куала-Лумпурт болж буй Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцож байна.
И.Отгонбаяр ахлах дасгалжуулагчтай Монголын футзалын шигшээ баг Малайзын нийслэл Куала-Лумпурт болж буй Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцож байна. БНСУ, Хонконгтой нэг хэсэгт багтсан манай заалны хөлбөмбөгчид эхний тоглолтоо Өмнөд Солонгосын багтай хийж, 1:5-аар хожигджээ. Манай талаас цорын ганц гоолыг Б.Гарьдмагнай 37 дахь минутад оруулсан байна.
Гарааны бүрэлдэхүүнд түүнээс гадна Э.Ганзориг, Э.Цэрэнжав, Т.Ганбаатар, Б.Сэргэлэн багтжээ.
Манай шигшээ дараагийн учраа болох Хонконгтой Улаанбаатарын цагаар өнөөдөр 16.30-д тоглоно. Тэмцээний дүрэм ёсоор хэсгийнхээ эхний хоёр байрт шалгарсан баг бүсийн хагас шигшээд шалгарах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)