Боловсролын салбарын тэтгэмжийг хоёр хувааж олгоно

2012 оны 10 сарын 26

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр батлав. Ингэхдээ уг хуулийн төсөлд гишүүд тогтож ярилцан боловсролын салбарын тэтгэмжийг хоёр хувааж олгохоор болсон юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар боловсролын байгууллагын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох асуудлыг хавтгайруулсан, аймгийн сургууль, цэцэрлэгийн багш ажилтнууд тэтгэмжид хамрагдах эсэх, зарим тэтгэмж олголтыг хойшлуулж 2014 оноос хэрэгжүүлэхээр болсны учрыг салбарын сайдаас тодруулсан.

    Тэтгэмжийг олгохдоо сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн байгууллагын ажилтан гэдэгт аймгийн төвийн сум хамрагдаж байгааг З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр нарын гишүүн хэлэв. Тодруулбал, таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хуулийн заалтыг хоёр хувааж, үе шаттайгаар буюу боловсролын сургалтын байгууллагын зарим ажилчдад 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс олгох аж. Мөн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаалд ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох заалтаас “Өмчийн хэлбэрийг үл харгалзан” гэдэг үгийг хасав.

    Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгт ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо нэг удаагийн тэтгэмж авдаг болгох, боловсролын туслах ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалтыг 2014 оны нэгдүгээр сараас дагаж мөрдөхөөр боллоо. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өмнөх Засгийн газрын үед буюу 2011 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Очирбат, С.Эрдэнэ нарын нэр бүхий гишүүн санаачлан батлуулсан.

    Гэтэл төсөв, мөнгө хүрэлцэхгүй гэх шалтгаанаар Засгийн газраас уг хуулийн төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан байр суурийг удаа дараа илэрхийлсэн нь боловсролын салбарынхны эсэргүүцэлтэй тулгарсан юм.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр батлав. Ингэхдээ уг хуулийн төсөлд гишүүд тогтож ярилцан боловсролын салбарын тэтгэмжийг хоёр хувааж олгохоор болсон юм.

    Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар боловсролын байгууллагын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох асуудлыг хавтгайруулсан, аймгийн сургууль, цэцэрлэгийн багш ажилтнууд тэтгэмжид хамрагдах эсэх, зарим тэтгэмж олголтыг хойшлуулж 2014 оноос хэрэгжүүлэхээр болсны учрыг салбарын сайдаас тодруулсан. Тэтгэмжийг олгохдоо сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн байгууллагын ажилтан гэдэгт аймгийн төвийн сум хамрагдаж байгааг З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр нарын гишүүн хэлэв.

    Тодруулбал, таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хуулийн заалтыг хоёр хувааж, үе шаттайгаар буюу боловсролын сургалтын байгууллагын зарим ажилчдад 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс олгох аж. Мөн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаалд ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход улсын төсвөөс өмчийн хэлбэрийг үл харгалзан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох заалтаас “Өмчийн хэлбэрийг үл харгалзан” гэдэг үгийг хасав.

    Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгт ажиллаж байсан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо нэг удаагийн тэтгэмж авдаг болгох, боловсролын туслах ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай заалтыг 2014 оны нэгдүгээр сараас дагаж мөрдөхөөр боллоо. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өмнөх Засгийн газрын үед буюу 2011 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Очирбат, С.Эрдэнэ нарын нэр бүхий гишүүн санаачлан батлуулсан. Гэтэл төсөв, мөнгө хүрэлцэхгүй гэх шалтгаанаар Засгийн газраас уг хуулийн төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан байр суурийг удаа дараа илэрхийлсэн нь боловсролын салбарынхны эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Ц.ЖАРГАЛ



Эх сурвалж: www.UNEN.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...