Оршуулган дээрээ ирж олныг айлгажээ

Бразилийн нэгэн эр оршуулгын ёслол дээрээ ирж, олныг айлгаж орхижээ. Машин угаагч хийдэг 41 настай эр Гилберто Араужо гэгч түүнийг цагдаа нар буудуулж амиа алдсан хэмээн гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн бөгөөд  хотоос гадагш хэд хоног ажлаар явсан түүнийг гэртээ ирэхэд оршуулах ёслол нь болж байсан байна.
Бразилийн нэгэн эр оршуулгын ёслол дээрээ ирж, олныг айлгаж орхижээ. Машин угаагч хийдэг 41 настай эр Гилберто Араужо гэгч түүнийг цагдаа нар буудуулж амиа алдсан хэмээн гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн бөгөөд  хотоос гадагш хэд хоног ажлаар явсан түүнийг гэртээ ирэхэд оршуулах ёслол нь болж байсан байна.
Төрсөн ах Жосе Маркос нь хотын моорог дээр очиж, дүүгийнхээ цогцсыг мөн болохыг баталсан бөгөөд улмаар хэрэг явдал иймдээ тултал өрнөсөн байжээ. Гэрийнхэндээ мэдэгдэлгүйгээр хотоос гарсан байсан түүнийг гэр лүү явж байх замд нэгэн танил нь тааралдаж, эндүүрэл болсныг мэдэн сандарч, Бразилийн зүүн хойд хэсэгт орших Алагойнхас хотын оршуулгын газар гэрийнхэн нь байгаа тухай хэлсэн байна.
Гилберто  яаран гүйж, оршуулгын газар очтол уй гашууд автсан гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаатан садан нь түүнийг угтжээ. Оршуулгын ёслолд ирсэн хүмүүсийн зарим нь нэг хэсэгтээ л шоконд орж, гайхан зогссон бол зарим хашгиран айж зугтаасан байна.
Ноён Араужогийн бэр эгч Ана Паула “Хэрэг явдал машин угаагч эр буудуулж амиа алдлаа гэсэн мэдээнээс эхэлсэн. Цагдаагийнхан нөхрийг нь дуудаж, дүү тань нас барсан байна, цогцос нь моорогт байгаа гэсэн. Том эндүүрэл гарсан ч бурхан тэнгэр биднийг харсанд баярлаж байна” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна. Гилбертогийн ээж Марина Сантана харин “Би үнэхээр их баярласан. Ямар эх хүн нас барсан гэх хүүгээ эрүүл саруул, амьд мэнд байгааг хараад баярлахгүй байх вэ” хэмээн сэтгэл догдлуулан ярьжээ.
Золгүйгээр амиа алдсан этгээд нь мөн машин угаагч хийдэг  Генивалдо Сантос Гама гэгч байсан гэнэ.Цагдаагийн мөрдөгч Лима “нас барагч”-ийн гэрт очиж, түүнийг үнэхээр амьд байгааг мэдсэн бөгөөд хоёр эр хоёул царайны хувьд нилээн төстэй төдийгүй, хоёулаа машин угаагч хийдэг байсан нь эндүүрэл гарахад хүргэсэн байна хэмээн гэмээ цайруулжээ. Нас барсан этгээд мөн буудуулж амиа алдсан байсан нь ч мөн эндүү харж, алдаа гаргахад хүргэсэн байх хэмээн тэрээр нэмж өгүүлсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • jts (202.126.89.110)

    2012-10-31

    kino zohiol bichvel saihan zohiol bn shvv