Өсвөрийн ширэн бээлийтнүүдийн тулаан эхэллээ

    Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Ганбатын нэрэмжит залуу ширэн бээлийтнүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны А зааланд эхэллээ. Тэмцээнд манай улсын өсвөрийн шилдэг 150 тамирчин хүч үзэж байгаа юм. Мөн Казахстанаас өсвөрийн жинд өрсөлддөг дөрвөн тамирчин ирж оролцож буйгаараа онцлог. Одоогоор тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдаж байна.
    Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Ганбатын нэрэмжит залуу ширэн бээлийтнүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны А зааланд эхэллээ. Тэмцээнд манай улсын өсвөрийн шилдэг 150 тамирчин хүч үзэж байгаа юм. Мөн Казахстанаас өсвөрийн жинд өрсөлддөг дөрвөн тамирчин ирж оролцож буйгаараа онцлог. Одоогоор тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдаж байна. Харин ирэх бямба гаригт хагас шигшээ тоглолтыг зохион байгуулах ажээ. Улмаар ням гаригт өсвөрийн шилдэг боксчид тодрох юм байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Д.Аюур ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээний медаль болон цомыг олны анхаарлыг татахуйц загвартай хийлгэжээ.

Б.СЭЛЭНГЭ



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)