Дэлхийд алдартай гей , ижил хүйстэн хүмүүс

Хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг  байна. Энэ дундаа гетеросекс буюу өөрөөсөө эсрэн хүйстэн хүнд татагдах,  гомосекс буюу өөртэйгээ ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй,  эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагддаг.  Дэлхийд олон алдартай ижил хүйстэн хүмүүс байдаг. Ижил хүйстэн буюу Gay  /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж. Гомо  гэдэг үг ихэнх хүнд сөрөг гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж үздэг  гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон байна. Харин эмэгтэй  хүнд сэтгэл татаггддаг эмэгтэйг лесби буюу манай эриний 600 жилийн  тэрбээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо  гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр  дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн аж.

Рики Мартин

Латин  Америкийн дуучин Рики Мартин саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ албан  ёсоор олон нийтэд зарласан. Тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээрээ  бахархдаг аж.



Адам Ламберт

Америкийн  шинэхэн од. Тэр бол “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн хамгийн их  сенсаац дэгдээсэн од юм. Өөртөө итгэлтэй, өвөрмөц стилийг бүрдүүлдэг  царайлаг, чадварлаг дуучин Адам Ламберт “Америкийн шүтээн” шоунд оролцож  байхдаа л өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж байсан. Тэрбээр одоо  хамгийн царайлаг ижил хүйстнүүдийн тоонд багтаж
 байгаа аж.



Марк Фийли

“Westlife”  хамтлагийн дуучин Марк Фийли нь 2004 онд олон нийтэд ижил хүйстэн  гэдгээ зарлаж байсан. Тэрбээр хэлэхдээ “Манай хамтлагийн залуус надад их  тус болж, намайг дэмждэг. Би олон жил нууж байсан ч одоо өөрөөрөө  баймаар байна. Би бол ижил хүйстэн” гэжээ.



Domenico Dolce , Stefano Gabbana


-Дэлхийд алдартай Dolce & Gabbana хувцас болон үнэртэй усны брэнд нь Domenico Dolce , Stefano Gabbana гэсэн 2 гей загвар зохион бүтээгчийн нэрний товчлол юм. Энэ 2 хос дэлхийн хамгийн баян гей хосуудын нэгт тооцогддог.




Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN







































  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Хөтөлүн (150.129.140.163)

    2016-04-25

    Ийм юм хараад сэжиг хүрж байвал эд нарт биш өөрт чинь л асуудал байна даа бааштай новшнуудаа.

  • zuzu (112.72.11.106)

    2014-02-21

    iim shan zaluuchuudiig ***** geheer haramsaltai yumaa

  • түй (95.211.174.70)

    2014-02-21

    Өө тэр адам ламбертийн озолцож байгаа зураг ямар сэжгийн юм бэ

  • (202.21.106.60)

    2012-11-09

    hunii amidral shuu dee iim tursun ym chine hun uuruu amsaj bl l tuunee oilgodog

  • (202.126.91.200)

    2012-11-09

    baliar shijegtei aldartnuud...