Киви идвэл даралт буурна

Зүрх судасны өвчнийг бий болгодог гол хүчин зүйлүүдийн нэг цусны даралт ихдэх өвчнөөс ангижрахыг хүсвэл өдөр бүр гурван киви тогтмол идэхийг танд зөвлөе.

Зүрх судасны өвчнийг бий болгодог гол хүчин зүйлүүдийн нэг цусны даралт ихдэх өвчнөөс ангижрахыг хүсвэл өдөр бүр гурван киви тогтмол идэхийг танд зөвлөж байна.
Цусны даралт нь зүрх судасны өвчнийг үүсгэж, цаашилбал үхэлд хүргэх гол хүчин зүйлүүдийн нэг гэгддэг бөгөөд зүрх судасны өвчнөөс үүдэн нас барагсдын тоо дэлхийд хамгийн их байдаг аж.
Өнгөрсөн жил Норвеги дэхь Ослогийн Их сургуулийн эмнэлэг дээр хоёр сар гаруйн хугацаанд хийсэн уг судалгаанд 55 орчим настай, цусны даралтандаа өөрчлөлттэй 118 хүн оролцсон бөгөөд судалгааг Метте Свендсен эмч удирдсан байна. Харьцуулсан судалгаа хийх үүднээс хүмүүсийг хоёр бүлэгт хуваан туршилт хийсэн бөгөөд нэг бүлгийн хүмүүст өдөр бүр нэг алим тогтмол идүүлж, хоёр дахь бүлгийн хүмүүст өдөр бүр гурван киви идүүлж, үр дүнг нь үзэхээр болжээ.
Хоёр сарын дараа судалгааны үр дүнг нь харьцуулж үзэхэд, киви идсэн бүлгийн хүмүүс алим идсэн бүлгийнхэнтэй харьцуулахад цусны даралт нь тогтворжиж, багассан эерэг  үзүүлэлт гарсан бөгөөд судалгааны багийнхан залуу сайхан харагдуулах шимт бодис “лүтэйн”-г агуулдаг киви жимсийг хэрэглэх нь цусны даралт өвчнөөс сэргийлэх тустайг баталсан байна.
О.УДВАЛ
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ASdXhSTyTM (46.161.9.48)

    2017-05-19

    19A5zs flqhiucvmtcn, [url=http://jrjfyomzaigl.com/]jrjfyomzaigl[/url], [link=http://saqcpocdyhkx.com/]saqcpocdyhkx[/link], http://gufeglqaskrj.com/