Баянзүрх дүүрэгт дулааны цахилгаан станц барина

2012 оны 12 сарын 3

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт "УС-15" халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа.

Дулааны станцын байршил газрыг чөлөөлөх, дэд бүтцийг шинээр байгуулах нөхцөлийг судалж шийдвэрлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо. Хотын зүүн талд дулааны үүсгүүртэй болсноор сүлжээний горим, ажиллагаа сайжирч, дулаан хангамжийн чанар дээшилж, 20 мянга гаруй айл өрхийн орон сууцны дулааныг хангах боломжтой гэж үзэж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...