Илбэчиний толгойг шатаажээ

АНУ-ын нэгэн илбэчин эр телевизийн хөтлөгчийн халдлагад өртөж, шууд нэвтрүүлгийн үеэр толгойгоо шатаажээ.
АНУ-ын нэгэн илбэчин эр телевизийн хөтлөгчийн халдлагад өртөж, шууд нэвтрүүлгийн үеэр толгойгоо шатаажээ. Вайне Хочин гэх тэрээр Доминикийн Нэгдсэн улсад айлчилж, нэгэн шоунд урилгаар оролцож байсан бөгөөд хөтлөгч алиалан толгой уруу шатамхай шингэн цацан, асаасан нь түүнийг ийнхүү гүн шархдахад хүргэсэн байна. Шоун дээр хамт хүрэлцэн ирсэн Хочиний багийнхан сандарцгаан, яаралтай гал унтраах арга хэмжээг авч, түүнийг аварсан бөгөөд тэрээр хэдийнэ толгой, нүүр, хүзүү болон баруун гарандаа хүнд гэмтэл авсан байсан гэнэ.Түүнд нэн даруй яаралтай түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь дээрдэж байгаа гэнэ.
Discovery сувгийн илбийн гайхамшгийг үзүүлдэг сонирхолтой нэвтрүүлэг Breaking Magic-ийг хөтөлдөг байсан  илбэчин эр тэрээр “Түүнийг намайг ийм болгосон гэхэд итгэхгүй байна. Энэ бол үзүүлбэр биш, жинхэнэ гэмт хэргийн чанартай үйлдэл байсан” хэмээн уурсан гомдоллосон байна. Түүнчлэн “Манай багийнхан байгаагүй бол би шатаж дуусах байсан. Эмч нар намайг сорвигүй эдгэнэ гэсэн. Гэхдээ хүнд хэлбэрийн олон түлэгдэл авсан болохоор тэгнэ гэдэгт итгэхгүй байна” хэмээн өгүүлжээ.Хочин гэнэтийн “халдлага”-д өртөснөөсөө болж, айлчилсан орон Доминикийн Нэгдсэн Вант улсдаа хэсэг хугацааг өнгөрөөн эмчлүүлэхээс аргагүйд хүрсэн байна.
Хөтлөгч эр Aqua De Florida гэдэг шингэн ашигласан бөгөөд энэ нь Латин Америкийн орнуудад өргөнөөр ашигладаг шатамхай шингэн гэнэ. Карибын бөө нар мөргөлийн үйлэндээ мөн ашигладаг аж.

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)