Цэнэглэж байсан BlackBerry утас дэлбэрч бяцхан хүү түлэгджээ

Бага сургуулийн сурагчийн шинэхэн гар утас Blackberry дэлбэрч, түүний биед хүнд бэртэл учруулсан хэрэг өнгөрөгч ням гарагт гарчээ.
Бага сургуулийн сурагчийн шинэхэн гар утас Blackberry дэлбэрч, түүний биед хүнд бэртэл учруулсан хэрэг өнгөрөгч ням гарагт гарчээ. Түүнийг шөнө дунд унтаж байх үед гэнэт гал авалзаж эхэлсэн бөгөөд хөл нь түлэгдэж байгааг мэдэн сэрсэн хүү айж сандран, орь дуу тавин хашгирч, гэрийнхнээ сэрээсэн байна. Эцэг эх нь яаран хүүгийнхээ өрөөнд ортол тэрээр матрасан дээр авалзах галыг хөнжлөөрөө унтраах гэж оролдож байсан бөгөөд дэргэд нь шатаж авах юмгүй болсон гар утас нь хэвтэж байжээ.
Холбогдох албаны хүмүүс хэргийн газар ирж, үзлэг шалгалт хийсэн бөгөөд цэнэглэж байсан гар утасны саатлаас үүдэн гал гарсан болохыг тогтоосон байна. 11 настай Киан Мккрит хүү орой утсаа цэнэглэхээ мартсан байсан бөгөөд сэрүүлгийг нь ашигладаг тул у орон дээрээ цэнэглэж тавиад унтсан аж. Төд удалгүй цэнэглэж байсан утсанд асуудал үүсч, улмаар дэлбэрч, түүнийг хүнд шархдуулсан байна. Хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний хөл болон хөлийн хуруунууд түлэгдсэн байсан гэнэ. Түүнд тасралтгүй эмчилгээ хийж байгаа бөгөөд нилээн их сорви үлдэх магадлалтай байгаа аж.
Кианы аав Мккрийт хүүгийнхээ 13 насны төрсөн өдрөөр Бирминхамын Водапоне гар утасны нэрийн барааны дэлгүүрээс сардаа 13 евро төлөх болзолтойгоор Blackberry Curve 9320 ухаалаг гар утсыг авч өгсөн бөгөөд хүүдээ хүсэл болсон бэлгийг нь авч өгсөндөө ихэд сэтгэл хангалуун байсан гэнэ. Гэвч, нэр хүндтэй бүтээгдэхүүн урмыг нь хугалж, хүүг нь хүнд бэртээгээд зогсохгүй, гэр орныг нь сүйдэлсэнд ихэд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Утасны компанийхан утасныхаа ажиллагаа аюулгүй байдлыг сайтар шалгаж байж, хэрэглэгчид хүргэх ёстой. Миний хүүтэй адил олон хүүхэд энэ утсыг барьж байгаа, бас барихыг хүсдэг, түүнчлэн олон мянган хүн хэрэглэж байгаа шүү дээ. Өөр газар байрлуулсан бол, бид сэрээгүй бол энэнээс ч хүнд байдалд орж, орон гэрээ ч шатааж мэдэхээр байлаа” хэмээн нэмж хэлсэн байна. Түүний орны дээр унтаж байсан 7 настай дүү нь “Шөнө дунд ахын ор шатаж байхад үнэхээр аймаар байсан. Би одоо ч шөнө болохоор айгаад унтаж чадахгүй байна” хэмээн мөн ярьжээ.
Тэднийг зүгээс тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компанид гомдол мэдүүлж, Зул сарын баяр ойртон хүн бүр худалдан авалт хийж буй энэ үед худалдаанаас эргүүлэн татахыг шаардсан байна.


О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ммм (202.126.89.158)

    2012-12-06

    муу цусыг хараарай гавьяа байгуулсан юм шиг байж байгааг нь хараарай

  • ммм (202.126.89.158)

    2012-12-06

    муу цусыг хараарай гавьяа байгуулсан юм шиг байж байгааг нь хараарай

  • ммм (202.126.89.158)

    2012-12-06

    муу цусыг хараарай гавьяа байгуулсан юм шиг байж байгааг нь хараарай