М.Амбага докторын 7 хариултанд тайлбар өгч байна

    Монос фарм”ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд доктор М.Амбага хэвлэлээр дамжуулан 7 зүйл бүхий хариултыг өгчээ. Энэхүү асуудал нь хуулийн хүрээнд эцэслэн шийдэгдэх тул хэрэглэгч, уншигчдаа хүндэтгэн баримтыг үндэслэн олон зүйл нуршилгүйгээр товч тайлбарыг өгч байна.

Untitled-8

Монос фарм”ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд доктор М.Амбага хэвлэлээр дамжуулан 7 зүйл бүхий хариултыг өгчээ. Энэхүү асуудал нь хуулийн хүрээнд эцэслэн шийдэгдэх тул хэрэглэгч, уншигчдаа хүндэтгэн баримтыг үндэслэн олон зүйл нуршилгүйгээр товч тайлбарыг өгч байна.

1.    М. Амбагын өгсөн тайлбараар “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 6.7-д “….Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдэгийг ижил, бараа үйлчилгээгээр ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана…” гэсэн хуулийн заалтын дагуу биш уг заалтыг зөрчин олгогдсон байна. Учир нь хуулийн заалтанд “…. ижил барааны тэмдэгийг ижил, бараа үйлчилгээнд ашиглаж байгаа бол….” хэмээн маш тодорхой заасан байна. Гэтэл барааны тэмдэг авахаар мэдүүлэг гаргах тухайн  цаг үед М.Амбага доктор нэг ширхэг ч бараа үйлдвэрлээгүй, худалдаа үйлчилгээ явуулаагүй байсан ба барааны тэмдэг олгосон нь  хууль зөрчсөн үйлдэл юм.

2.    М.Амбага нь 1997 онд тус компанийн ЭШТ-д ороод өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн боловч 2009 оны 11-р сарыг хүртэл ЭШТ-ийн зөвлөхөөр хавсран ажилласаар байсан ба хуулийн дагуу  хавсран гүйцэтгэсэн ажлын цалингаа авсаар байжээ. Ажлаас чөлөөлөгдөхдөө захирлын албан тушаалаа өөрийн эхнэр Б.Саранцэцэгт хүлээлгэн өгсөн юм.

3.    М.Амбага нь Шинжлэх Ухаан Технологийн Санд 002770022 гэсэн улсын дугаараар хадгалагдаж байгаа “Салорид” эмийг “Салимон” эмтэй хольж хутган будилсан байна. Салорид эм нь хэлбэрийн хувьд шахмал эм юм. Уг эмийг бүтээх ажлын  төслийн удирдагч нь академич Б.Дагвацэрэн байсан ба тухайн үед  Ардын эмнэлгийн хүрээлэнд ажиллаж байсан олон эрдэмтэд оролцсон хамтын бүтээл билээ. Бид Салорид биш зөвхөн  Салимон эмийн талаар ярьж байгааг сануулъя.

4.    Хэвлэлийн бага хурал дээр хуулийн зөвлөх Д.Ганзориг Монгол улсын Тэргүүн шадар сайдын /хуучнаар/2011 оны 61 тоот тушаалын М.Амбага, Б.Саранцэцэг нарт холбогдох хэсэг, уг тушаалыг үндэслэн хууль зөрчин тэдгээрт олгогдсон  9164, 9165 тоот Барааны тэмдэгийн гэрчилгээг  хүчингүй болгох тухай шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаа  тухай тайлбарласныг ташаа ойлгожээ.

5.    Барааны тэмдгийн гэрчилгээг хуулийн цоорхойг ашиглаж биш хууль зөрчин Оюуны өмчийн газрын шинжээч дүгнэлт тайланг гаргасан байна. Тухайн тайлан дүгнэлтийг үндэслэн Шадар сайд хуулийн дагуу гарын үсэг зурж барааны тэмдэгийн гэрчилгээ олгодог.  “Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай” хуулийн 3-р зүйл 3.1.1-д “Барааны тэмдэг” гэж иргэн хуулийн этгээд өөрийн бараа үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ хэмээн утгыг нь тодорхойлсон байна. Тус хуулийн 5-р зүйл дараах барааны тэмдэгийг бүртгэхгүй гээд 5.2.9-д “Монгол улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх , аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр байвал” хэмээн тодорхой заасныг зөрчсөн хууль бус үйлдэл тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байна.
салимон жинхэнэ

6.    Стандартыг шинэчлэхдээ хууль зөрчин судалгааны дүнг өөрчилж фенолт нэгдлээр сольсон гэж андуурчээ. “Стандарт” гэж бүтээгдэхүүний үзүүлэлт , шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг хэлдэг бөгөөд бид зөвхөн стандартад өөрчлөлт оруулсан. Тэгээд ч дөрөвдүгээр үе шатанд гол үйлчлэгч бодис нь кумарин , полифенолт нэгдэл болохыг нотолжээ. Монгол улсад маш олон эрдэмтдийн бүтээл хөрөнгө мөнгө, менежмент, маркетингийн шийдлүүд дутсанаас эцсийн бүтээгдэхүүн болж чадалгүй үеэ өнгөрөөж байгаа билээ. Тухайлбал: Салорид эм байна.

7.    Патентийн тухай хуулийн 3-р зүйл 3.1.6-д “Зохиогч ”гэж оюуны бүтээлж үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг: 3.1.1 “Шинэ бүтээл гэж ” байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлож, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг хэлнэ хэмээн ойлгохоор заасан байна.

Хуулийн 4.2-д техникийн тухай үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнийг “шинэ” гэж үзнэ гэсэн нь манай “Монос фарм”ХХК-ийн ЭШТөв дээр судалсан үйлдвэрлэлийн технологийн заавар , стандартыг боловсруулан батлуулж  үйлдвэрлэн хэрэглэгчдээ брэнд бүтээгдэхүүн  болгосон юм.
М.Амбага нь 2009 онд Ноогдол ашиг болох 30.6 сая төгрөг авсанаа аваагүй мэтээр бичиж байгаа нь эрдэмтэн хүний хувьд ёс зүйгүй асуудал юм.

Монгол Улсын өдөр тутмын сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хэрүүлийн шинжтэй ярилцлага, тайлбар, мэлдээллээр мянга мянга уншигчдийн оюуныг чилээж баримт нотолгоогүйгээр хэвлэн нийтэлж  байгаа нь эрдэмтэн хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл бөгөөд үнэнийг тогтоох маргалдах мэтгэлцэх үйл явц нь шүүхийн шатанд шийдвэрлэгдэх тул энэхүү үйлдлээ зогсооно уу!

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.55.180.98)

    2012-12-14

    энэ хэрүүлтэй байгаа салимоныг бүтээхэд нэг биш хүний толгой, гар оролцсон гэж сонсож байсым байна. Амбага доктор тэгээд мундаг эрдэмтэн байж ингэж хэрүүл хийж явахаас өөрөө жинхнээсээ хийсийм бол сайжруулаад өөр бүтээгдэхүүн болгоод л шинээр гаргачихгүй дээээээээв завхарсын. хэрүүлтэй салимоныг уумааргүй санагдсихлааа

  • novsh (202.21.106.126)

    2012-12-08

    hunii hudulmriig hulgaalsniihaa tulbruu uguuj.ene emiin naimaa bol utgaa aldlaashdee.odoo bur hoorondoo patentiin heruul hiigeed bga yumaadaa.yo yo yuj gehvdeee.