Монголын дугуйчид тэргүүн байр эзэллээ

БНХАУ-ын Ухань хотноо зохиогдсон "SKODA CUP" тэмцээнд Монголын дугуйн спортын "CCN Mongolia" багийнхан арваннэгдүгээр сарын 25-нд оролцоод иржээ.
БНХАУ-ын Ухань хотноо зохиогдсон "SKODA CUP" тэмцээнд Монголын дугуйн спортын "CCN Mongolia" багийнхан арваннэгдүгээр сарын 25-нд оролцоод иржээ. Тус тэмцээнд спортын мастер Б.Марал-Эрдэнэ түрүүлж, спортын мастер Ж.Өлзийбаатар удаалж, спортын мастер А.Алтансүх гурав, спортын мастер Т.Төгөлдөр тавдугаар байрт тус тус шалгарчээ. Ингэснээр манай дугуйчид багаараа тэргүүн байр эзэлж "SKODA CUP" тэмцээний цомын эзэд болсон аж.
Уралдаанд Франц, Австрали, Герман, Голланд, Казахстан, Шинэ Зеланд, Монгол, Хятад, Тайвань, Хонгконг, Иран, Индонез, Макао зэрэг 11 орны 15 багийн тамирчид оролцжээ. Эхний гараанд Э.Мөнхтулга, Т.Төгөлдөр нар гурав, дөрөвдүгээр байрт шалгарснаар багийн дүнгээр тэргүүлэв.
Дашрамд дуулгахад манай тамирчид энэ сарын 17-22-ны өдрүүдэд Вьетнамд болох "Tour of Vietnam 2012" тэмцээнд оролцох юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)