Су.Батболд: Хууль бусаар тангараг өргүүлнэ гэвэл бид хурлаа хаяна

    УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.
    УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

-Ардын намын бүлэг байгуулах асуудал яагаад удаашраад байна вэ?

-Бүлэг байгуулах асуудлыг байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хойшлуулсан. Эхнийх нь ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар, дараагийн удаа АН-ын бүлэг албан ёсоор завсарлага авсан. Үүнийг бид улстөрийн зорилгоор, албаар хойшлуулсан гэж үзэж байгаа.

Ер нь улстөрийн зорилгоор өөрсдийн санааг гүйцэлдүүлэхийн тулд МАН-ын бүлгийг байгуулахгүй байх хугацаанд тодорхой томилгоонуудыг хийх үүднээс л хойшлуулж байгаа хэрэг. Энэ маягаар тодорхой шалтгаангүйгээр бүлэг байгуулах асуудлыг хойшлуулаад байвал зохих арга хэмжээг авч АН-ынханд тодорхой шаардлага хүргүүлнэ.

-Ингээд хойшлуулаад байвал шинэ он гартал бүлэг байгуулагдахгүй янзтай?

-АН-д угаасаа тийм сонирхол байгаа. Ер нь УИХ-ын үйл ажиллагаа эхэлснээс хойш байнга л иймэрхүү хууль бус үйлдэл хийж байгаа шүү дээ. Бидэнд аль болох түргэн хугацаанд бүлгээ байгуулах асуудлыг шийдэмгий тавих шаардлага бий.

-АН ямар учраас завсарлага авсан юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ. Тайлбарлаад байх юмгүй. Тэд Ардын намын бүлгийн асуудлыг хойшлуулж, бүлэггүй байгаа үед нь тодорхой асуудлаа шийдвэрлэх тийм л сонирхолтой. Өнгөрсөн таван сарын хугацаанд сөрөг хүчингүйгээр парламент дахь ардчиллыг уландаа гишгэж, дураараа авирлах үйлдэл олон хийсэн. Ийм байдлаа л удаан хугацаанд үргэлжлүүлэх бодолтой байх шиг байна. Мэдээж бид байхгүй байх тусмаа л өөрсдийнхөө асуудлыг шийдээд явахад амар шүү дээ.

-АН Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хүндэтгэлтэй хандана гэж байсан. Ерөнхийлөгч хууль өргөн барьсан нэр зүүгээд өнгөрч байгаа юм биш биз дээ?

-Ерөнхийлөгч санаачлага гаргаад хуулийн төсөл өргөн барьсан нь сайн. Бид үүнд талархалтай хандаж байгаа. Энэ хуулийг хэлэлцэх зайлшгүй шаардлага бий. Гэтэл ингэж аар саар шалтгаан тоочиж байгаа нь улстөрийн л зорилготой гэж харж байна.

-Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Ардын намаас нэр дэвшин ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэрийг татуулахаар АН шүүхэд гомдол гаргасан талаар яригдаж байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?

-Ер нь ард түмний сонголтыг засварладаг, шүүхээр засуулдаг байдлыг л болиулах хэрэгтэй. Сонгуулийн зохион байгуулалтыг, иргэдийн машинд итгэх итгэлийг сайжруулж тодорхой болгох хэрэгтэй. Сонгууль дууссаны дараа шүүх, цагдаагаар явдаг ийм байдлаас гарах ёстой. Үүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал. Бид энэ талаар олон удаа ярьж байсан. Энэ байдлыг үнэхээр засч сайжруулах шаардлагатай юм байна гэж үзэж байгаа.

Нэгэнт сонгогдоод иргэдийн саналыг авсан төлөөлөгчдийг буцаадаг, болиулдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Энэ нь нэг талдаа хуулийг чангалсан юм шиг хэрнээ нөгөө талдаа сонголтыг нь хууль бусаар авах гэсэн ийм оролдлого явж байна гэсэн үг. Гэхдээ сонгуулийн үеэр янз бүрийн будилаан их гарсан. Олон тойрог дээр манай намын нэр дэвшигчийн эсрэг зүйл гарсан учраас үүн дээр адилхан хандаж байгаа.

-МАХН-д бас ийм асуудал байгаа юм билээ. Тэд үүнийг хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа гэсэн. Түүнтэй адилхан хэлмэгдүүлэлт байж болох уу?

-Хэлмэгдүүлэлт болж болно шүү дээ. Арай сүртэй л нэр томьёо юм даа. Гэхдээ ард түмний сонголтыг ямар нэгэн байдлаар шүүх, цагдаа өөрчилдөг байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Сонгуулийн үеэр автомат машинтай холбоотой гомдол тасраагүй?

-Баян-Өлгий аймаг, Хан-Уул дүүрэгт гээд хэд хэдэн газар автомат машины дүн хяналтын тооллоготой зөрсөн асуудал гарсан. Ардын нам анхнаасаа автомат машины тооллоготой холбогдуулан дахин гараар тоолох асуудлыг байнга тавьж ирсэн.

Хүн ам олноор суурьшсан хэсгийн хороодод гомдол их гарсан учраас дахин гараар тоолох шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ асуудлыг зөвхөн МАН яриад байгаа юм биш. Сонгуульд оролцсон бүх нам санал тоолох автомат машины асуудлыг ярьж байгаа учраас үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх нь тодорхой боллоо шүү дээ. Энэ асуудалд МАН хэрхэн хандаж байгаа вэ?

-Бидний байр суурь хэвээрээ л байгаа. Хууль зөрчин, ард түмний сонголтыг уландаа гишгэж тангараг өргөнө гэж байхгүй. Тиймээс бид тангараг өргөх хуралдаанд оролцохгүй.

-Өнгөрсөн долоо хоногт чуулганы ирц бүрдээгүйг МАХН болон МАН-тай холбож тайлбарлаж байсан?

-Мэдээж бид шаардлагатай зүйл дээр чуулганд оролцох албагүй. Тэдний ирцийг бүрдүүлж хуулийг нь баталж өгч байх ёстой биш шүү дээ. Бид сөрөг хүчний хувьд болохгүй асуудал дээр бурууг хэлж арга хэмжээ авна. Харин зөв зүйтэй зүйлийг дэмжиж хэлэлцээд явна. Хэрэв хууль бусаар тэр хүмүүсийг тангараг өргүүлэх гээд байгаа бол бид хурлаа хаяна.

-МАХН засгаас гарах тухайгаа зарлачихлаа. Энэ талаар Таны байр суурь?

-Энэ бол МАХН-ын ээлжит шоу. Тэд засгаас гарч чадахгүй. Гараад ямар ч үр дүн байхгүй. МАХН-ын гишүүд засгаас гарлаа гэхэд АН олонхи болоод Засгийн газраа бүрдүүлээд явах бололцоотой учраас энэ бол утгагүй яриа.

-Тэгвэл намын даргатайгаа холбоотойгоор ийм шахалт үзүүлж байгаа хэрэг үү?

-Яахав намын даргынхаа шүүх хуралтай холбоотой асуудлаар ингэж улстөрийн акц хийж байгаа байх.

Д.АНГАРАГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • ИРГЭН (122.201.18.153)

    2012-12-09

    Шинээр хүчээ авч байгаа тотитар дэглэмтэй тэмцэж чадахгүй, та нар маш муу байна. МАН/МАХН ийм ч нам байгаагүй дээ. Улс төрчид нь ярих, илгэх чадваргүй, дорой, эв нэгдэлгүй, харамсахаас өөр яахав дээ.

  • (122.201.18.180)

    2012-12-08

    Ix Xurliin gishuun tangarag orgoxdoo gishuudees zovshoorol avdag ymu MAN zovshoorox esexiig zaaval avdag xuulx xaana bainaa

  • (182.160.28.122)

    2012-12-07

    hay hay hay demjij bna

  • (182.160.28.122)

    2012-12-07

    МАХН шиг МАН УИХ-ыг хаяж гарвал ард түмэн чинь дэмжих болноoo

  • ganaa (203.91.118.156)

    2012-12-07

    tanai nam jinhen huuli zorchdog garuud bdag ugaaasa huuliin baiguulga togtoochood bhad teneg ym yriad l bj bh ymaa ed nar maniinhan uls ornii hogjil ochnoon jil hoishin tatchaad

  • зочин (203.194.115.70)

    2012-12-07

    зүйтэй хууль бус бол шийдвэртэй тэмцэх хэрэгтэй