Эмийн сан цахим картаар үйлчилнэ

"Эмийн жор бичилтийг сайжруулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эм зүйчид хамтран ажиллаж, туршлага солилцъё" сэдэвт ажил мэргэжлийн уралдаан болжээ.
"Эмийн жор бичилтийг сайжруулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эм зүйчид хамтран ажиллаж, туршлага солилцъё" сэдэвт ажил мэргэжлийн уралдаан болжээ.
Уралдаанд нийт нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмзүйч, эмч нар оролцож ур чадвараа сорьсон юм. Арга хэмжээний үеэр ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн М.Уранчимэг яамны зүгээс энэ салбарт хийж хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлаа танилцууллаа. Мөн ЭМЯ, БШУЯ хамтран
 ЕБС-ийн багш нарт эмийн зохистой хэрэглээний талаар DVD, CD хичээл өгсөн бөгөөд ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдад эмийн зохистой хэрэглээний талаар хичээл ордог болох аж. Дашрамд дуулгахад даатгалын сангаар дамжуулан цахим картаар эмийн сангаар үйлчлүүлдэг болвол эмийн зүй зохисгүй хэрэглээг зохицуулж болно хэмээн үзэж байгаа аж.

Ч. БАТЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)