Ч.Пүрэвбаатар: Хүүгээ эрүүл болгохын тулд зүтгэсээр гэрээс өөр юмгүй үлдсэн

    Нутгийнхаа аваргыг улсын баяр наадамд түрүүлсэн жил хүүтэй болсондоо билэгшээсэн Ч.Пүрэвбаатар хүүдээ Өсөхбаяр хэмээн нэр өгчээ. П.Өсөхбаяр хүү өдгөө дөрвөн настай. Тэрбээр аав, ээжийнхээ хайрыг татаж, хүн бүхний хайрыг татсан алдрайхан насандаа тархины хүнд өвчин тусчээ. Түүний өвчнийг манай улсад эмчлэх боломжгүй гэсэн байна. Хүүгийн аав Ч.Пүрэвбаатар бүхий л бололцоогоо ашиглан чадах бүхнээ хийж яваатай таарсан юм. Эрүүл, энх гэр бүл, аз жаргалыг мөрөөдөж буй П.Өсөхбаяр хүүгийн аав Ч.Пүрэвбаатартай эрхэм уншигч Таныг уулзуулъя.
    Нутгийнхаа аваргыг улсын баяр наадамд түрүүлсэн жил хүүтэй болсондоо билэгшээсэн Ч.Пүрэвбаатар хүүдээ Өсөхбаяр хэмээн нэр өгчээ. П.Өсөхбаяр хүү өдгөө дөрвөн настай. Тэрбээр аав, ээжийнхээ хайрыг татаж, хүн бүхний хайрыг татсан алдрайхан насандаа тархины хүнд өвчин тусчээ. Түүний өвчнийг манай улсад эмчлэх боломжгүй гэсэн байна. Хүүгийн аав Ч.Пүрэвбаатар бүхий л бололцоогоо ашиглан чадах бүхнээ хийж яваатай таарсан юм. Эрүүл, энх гэр бүл, аз жаргалыг мөрөөдөж буй П.Өсөхбаяр хүүгийн аав Ч.Пүрэвбаатартай эрхэм уншигч Таныг уулзуулъя.

-Хүүгийн чинь өвчин хэдийнээс илэрсэн бэ?

-Хамгийн анх 2010 оны хоёрдугаар сард миний хүү татаж унасан. Тэгээд "Сонгдо" эмнэлэгт нойрны цахилгаан бичлэг хийлгэж тархины зураг, өнгөт эход харуулж, нарийвчилсан эмраны шинжилгээ хийлгэсэн. Онош нь уйланхай төст хавдар байна гэж тогтоогдож түүнийг нь шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж эхэлсэн.

Тэр цагаас хойш өнөө хүртэл таталтын эсрэг бүх эм тариаг хэрэглээд дуусчихлаа. Ямар ч өөрчлөлт өгсөнгүй. Орчин цагийн анагаах ухааны тархины хаван хөөх, уйланхайг ширгээх, хатаах эмчилгээ бүгдийг хийлгэж арга тасраад ардын эмчилгээгээр ч их явсан.

-Хүүгийн өвчний онош бүрэн тогтоогдсон уу?

- Япон, солонгосын эмнэлгүүдэд хүүгийнхээ тархины зургийг явуулж саяхан хариуг нь авснаар онош нь усан хавдар гэж бүрэн тогтоогдоод байгаа. Солонгос, японы эрүүл мэндийн салбаруудад манай улсын эмнэлгүүдийн авсан зураг гологддог юм байна билээ.

Тиймээс тухайн орондоо очиж нарийвчлалтай шинжилгээ хийлгэж чухам ямар хавдар вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн. Гэхдээ уйланхай, хорт хавдар, цусан нөжний хатангиршилт байсан ч ялгаагүй бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн хариу ирсэн.

-Эх орондоо эмчлэх боломж алга уу?

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, С.Эрдэнэчимэг, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандсан. Энэ хүмүүс хувийн зүгээс тусалж чадахгүйгээ мэдэгдээд миний хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад уламжилсан юм.

-Эрүүл мэндийн сайд ямар хариулт өгөв?

-Манай хүүгийн тархины эпильсийн хагалгаа нь гадаадад эмчлүүлдэг өвчний жагсаалтад байдаггүй. Харин тэтгэлэг үзүүлэх өвчинд ордог юм билээ. Монголд эмчилж чаддаггүй учир 2-5 сая төгрөгийн тэтгэлэг өгдөг юм билээ. Гэхдээ энэ оны болон ирэх оны эхний улирлын төсөв дуусчихсан гэсэн хариуг С.Удвал сайд өгсөн.

-Солонгос, Японы аль нь илүү үр дүнтэй эмчлэх бол. Зардал нь хэчнээн төгрөг болж байна?

-Хамгийн найдвартай эмчилж байгаа газар нь нь Японы Сизуко хотын эдишен судлалын үндэсний хүрээлэн. Тэр хүрээлэнгийн эмч Ёо Ши Эну О манай оронд ирж тархины эмчилгээ хийх үед нь хүүгээ үзүүлсэн. Тэгээд эмчлэгдэх бүрэн баталгаатай гэсэн хариу сонссон.

Солонгос Улсын Хагог их сургууль, Сөүлийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн мэдрэлийн мэс заслын үндэсний хүрээлэн бас эмчилж чадна гэсэн. Японд эмчлүүлэхээр хагалгаа эмчилгээнийх нь зардал 80 гаруй сая, Солонгосынх 52 сая төгрөг болж байгаа.

Эмчилгээний өмнөх оношлогоо, шинжилгээгээр долоо хоногийн турш толгойд нь аппарат байлгаж байгаад бүх оношийг нь тодорхой мэддэг юм билээ. Дээрх хоёр орны эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын чадвар адилхан гэж сонссон. Тиймээс Солонгос уруу л явмаар байна.

-Танай хүүд туссан өвчин манайд хэр элбэг тохиолддог юм бол?

-Ийм өвчтэй хүүхэд маш их. Эмч нарын хийсэн судалгаагаар 100 хүүхэд тутмын 10 нь тархины өвчлөл, гажигтай байдаг юм билээ.

-Одоо хүүгийн чинь өвчнийг ямар эмнэлэг хариуцаж байна?

-Гуравдугаар эмнэлэг. Мөн "Од хийморь", "Альпо долгион" гээд хувийн эмнэлэг байгаа. Яг энэ өвчнөөр мэргэшиж Америкт сураад докторын зэрэг хамгаалсан н.Баярмаа гэж эмч бий. Баярмаа эмч манай хүүхдийг хоёр жил эмчилсэн. Өнгөрсөн хугацаанд ямар ч үр дүн гараагүй.

Харин Баярмаа эмчийн урилгаар Японоос ирсэн Ёо Ши Эну О гэдэг эмч үзээд хагалгаанд орох боломжтойг баталж хэлсэн. Баярмаа эмч ч өөрөө бусад оронд ийм хагалгаа хөгжөөгүй. Тиймээс Солонгос уруу яв гэсэн зөвлөгөө өгсөн.

-Өнөөдрийн байдлаар хүүгийн биеийн байдал ямар байна?

-Миний хүүгийн таталт ихсээд байгаа. Өнгөрсөн жил хоногт тав татаж унадаг байсан бол одоо 10 болчихлоо. Бас таталтынх нь хугацаа уртасч 30 секунтээс минут орчим татдаг байсан бол одоо хоёр минут орчим гүн таталт өгдөг болсон.

-Татахаас өөр зовиур бий юу?

-Одоохондоо оюун ухаанд нь арай нөлөөлөөгүй байгаа. Сэтгэн бодох, дуу шүлэг цээжлэх зэрэгт ой тогтоолт маш сайтай хүүхэд л дээ.

-Гарц гаргалгаа л их хайж байгааг өөрийн чинь ярианаас сонссон. Цаашид хүүгээ эрүүл болгохын тулд яая гэсэн бодолтой байна?

-Одоохондоо гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч, "Альпо долгион"-ы эмч нарын хяналтад байгаа. Надад эхнэр хүүхэд, таван ханатай гэр л үлдсэн. Миний ах дүү нар дотор бизнес эрхэлж нэг их амжилт гаргасан хүн алга. Гэхдээ л би хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийнэ. 

Би дотоодын цэргийн 05 дугаар ангид жолооч хийдэг. Тиймээс хамгийн түрүүнд ангийн захирагч Бат-Эрдэнэ хурандаа болон хамт олондоо хандсан. Ангийн захирагч маань шат шатандаа хандаж ангидаа уриалга гаргаж нэг өдрийн цалингаа хүүгийн минь эмчилгээнд хандивласан. Нийтдээ зургаан сая 300 орчим мянган төгрөг цугласан. Энэ бол их том тус. 

Одоо ч миний хамт олон намайг сэтгэл санаагаар дэмжиж байгаа. Мөн нутгийн гэдэг утгаар нь "Алдар" спорт хорооны дарга даян аварга Г.Өсөхбаярт хандсан одоогоор шийдтэй хариу ирээгүй. Хүүгээ эрүүл болгохын тулд Монголынхоо бүх ард түмэнд хандаж сарын аян зохиохоор төлөвлөж байгаа. Миний ард түмний буян, хүүгийн минь заяа түших байх гэж найдаж л сууна.

В.НЭРГҮЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Az amjilt (112.72.11.109)

    2017-01-31

    Ewii nyalh ur ni hurdan edgeh boltugai. Huuhdiin zaya tushij handiw hurdan buguud sain tsuglah bhaa. Ter huwiin zugees tusalj chadahgui gesen baychuudiig gaihaj bna shu

  • Az amjilt (112.72.11.109)

    2017-01-31

    Ewii nyalh ur ni hurdan edgeh boltugai. Huuhdiin zaya tushij handiw hurdan buguud sain tsuglah bhaa. Ter huwiin zugees tusalj chadahgui gesen baychuudiig gaihaj bna shu

  • Az amjilt (112.72.11.109)

    2017-01-31

    Ewii nyalh ur ni hurdan edgeh boltugai. Huuhdiin zaya tushij handiw hurdan buguud sain tsuglah bhaa. Ter huwiin zugees tusalj chadahgui gesen baychuudiig gaihaj bna shu

  • Аз амжилт (112.72.11.109)

    2017-01-31

    Нялх үр нь хурдан эдгээрэй. Хүүхдийн заяа түшиж хандив хурдан цуглах байхаа. Хувийн зүгээс тусалж чадахгүй гэсэн баячуудын үнэхээр гайхаж байна.

  • (203.91.118.193)

    2012-12-20

    ene udbal said bolioo ajilaa hiij chadahgvi yum bol 2 say ugdug ch gehshig tegsenee 2 say ni tusubd ni baihgvi genee buhel buten eruul mendiiin said hun baij mongoliin maani ireedui bolson huuhediin emchilgeed 2 say iig gargad uguj chadahgui

  • Amjilt (103.11.194.68)

    2012-12-18

    Eviidee hunii l saihan ur shuudee hun bolgon tuslaaad hurdan edgereesei. Yamar ch bsan tsoo eruul bolnoo AMjilt!

  • mal (202.9.47.131)

    2012-12-17

    ene altanhuyg terbeshdagwa monos erdenechimeg inter zlaaachee 10.000 myngan tugrug uguh chadalgui guilagchinuud ym bnldaaa :)) MONgoloos zlaaa