Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихэсч ”Улаан тарианы хүүхнүүд”-ийг үгүйлэхэд хүргэв

    Сүүлийн жилүүдэд төрөхдөө л тэмбүүтэй мэндлэх нялхсын тоо эрс ихэсчээ. Энэ оны сүүлийн 11 сарын байдлаар нийт халдварт өвчний 45 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж буйгаас тэмбүүгийн өвчлөл тэргүүлж байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.
    Сүүлийн жилүүдэд төрөхдөө л тэмбүүтэй мэндлэх нялхсын тоо эрс ихэсчээ. Энэ оны сүүлийн 11 сарын байдлаар нийт халдварт өвчний 45 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж буйгаас тэмбүүгийн өвчлөл тэргүүлж байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна. Энэхүү өвчлөлтэй холбогдуулж нийслэлийн зургаан дүүрэг, найман аймагт тэмбүүг эрт оношлох зорилготой төсөл хөтөлбөрийг таван жилийн өмнөөс хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж "Эхээс урагт тэмбүү өвчин халдварлах эрсдлээс сэргийлэх, жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний хавьтагсдад чиглэсэн нэг цэгийн үйлчилгээ" сэдэвт зөвлөлдөх уулзалт саяхан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болов. Уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул "Энэ төсөл хөтөлбөр хэрэгжихээс өмнө жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний хавьтагсдын илрүүлэлт 10 хувьтай байсан бол төсөл хэрэгжсэнээр 52 хувьд хүрлээ. Тэмбүү өвчний халдвартай нь тогтоогдсон өвчтөнүүдэд одоогоор 100 хувь эмчилгээ хийж, эрүүлжилт 99.1 хувьтай байна" гэж мэдэгдсэн юм.
   Зөвлөлдөх уулзалт нь тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлж, бяцхан хүүхдүүдийн амийг аврахын тулд жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний хавьтагч, нөхрүүдэд мэдлэг мэдээлэл, үнэн зөв ойлголт өгөхөд орших зорилготой аж. Манай улс өмнө нь тэмбүү өвчнийг нийгмийн халдварт өвчин гэж үздэг байсан. Тэр үед нийгмийг эрүүлжүүлье гэсэн уриан дор албан шаардлагаар нийтээрээ үзлэг шинжилгээнд хамрагдсанаар манай улс тэмбүү өвчнөөс бүрэн салж чадсан хэмээн ярьдаг. Энэ талаар Төрийн шагналт, зохиолч Б.Догмидын "Улаан тарианы хүүхнүүд" өгүүллэгээс тод томруун харагддаг билээ.
     Сумын хамаг л гоё ганган хүүхнүүд тэмбүүгээр өвчилж албадан тарианд орохоор явах үедээ хэлхэлдэн дуулж явдаг байсныг дүрсэлсэн байдаг. Харин дээрх уулзалтад оролцсон ахмад мэргэжилтнүүд "Социализмын үеийн албан байгууллагынхныг албадан оношлогоонд хамруулдаг байсан үе үгүйлэгдэж байна. Хэрэв ингэхгүй бол тэр үеийн хавтгайрсан тэмбүү бидний хаяанд ирчихээд байна" гэж анхааруулж байсан юм. Гэтэл өнөөдөр монголчууд юм л бол хүний эрх хэмээн хашгичиж, сүүдэр дор нь энэ өвчин газар авч байгаа нь харанга дэлдэхэд хүргэв. Мэдээж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрнө гэдэг эцэг эхтэй шууд холбоотой. Иймээс жирэмсэн эхчүүд болон тэдний хавьтагч нөхрүүд үзлэг шинжилгээнд хамрагдаж, бие биедээ үнэнч байхыг ухамсарлах хэрэгтэйг сануулж байна. Иргэд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрвөл амьдрах боломжгүй хэмээдэг нь үндэслэлгүй аж. Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор тэмбүү өвчнийг илрүүлж эмчилгээ хийлгэвэл урагт халдварладаггүй байна. Харин өвчнөө эмчлүүлэхгүй хүндэрвэл урагт сөргөөр нөлөөлж, амьгүй төрөлт бий болох тохиолдол цөөнгүй аж. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны сүүлийн 10 сард ЭХЭМҮТ-д 9024 эх амаржсанаас төрөлхийн тэмбүүтэй 15 хүүхэд төржээ. Тодруулбал, амьгүй төрсөн хүүхдийн зулбалтын шалтгааныг тогтоосон байна. Эх хүн үрээ хэвлийдээ 40 долоо хоног тээдэг. Гэтэл 28 долоо хоногоос өмнө үр зулбах юм уу ямар нэгэн байдлаар эсрдэл тохиолдоход манайхан хүүхэд гэж үздэггүй, ямар нэгэн шинжилгээ хийдэггүй аж. Харин үүнээс хойш дутуу төрөхийг анагаах ухаанд амьгүй төрөлт гэж үздэг байна. Энэ нь өөрөө буруу тогтолцоо хэмээн хуралд оролцогчид шүүмжиллээ. Учир нь зулбалтын шалтгааныг тодорхойлохгүй байна гэдэг нь ямар өвчлөл, юунаас болж хүүхэд эндэв, тэмбүү өвчин хэр их газар авч байгааг мэддэггүй байсан болж таарав. Харин дээрх төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 22 долоо хоног болоод ураг зулбах юм бол амьгүй төрөлт хэмээн үзэж эмгэг судлалын шинжилгээ, үзлэг хийж зулбасан шалтгааныг нь тогтоодог болжээ.
    Тэмбүү өвчний анхны шинж тэмдэг нь халдвар авсан хэсэгт гардаг хатуу яр аж. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос 10 хоногоос гурван сарын дараа яр гардаг байна. Бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтний салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг учраас эрчүүд тэмбүүгийн халдвар авсан бол тээрхий, шодойн дээр хатуу яр гарна. Харин эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн хатуу яр умайн хүзүүнд гардаг учраас тэд харах боломжгүй, халдвар авснаа ч мэддэггүй аж. Үтрээний хананд, эсвэл бэлгийн уруулууд дээр ч гарч болдог. Иймээс жирэмсэн эх эхний гурван сарын дотор багтаж, жирэмсний үзлэг оношлогоонд заавал хамрагдаж, хамгийн түрүүнд тэмбүүгийн шинжилгээ өгөх шаардлагатай юм байна. Үүнийг эхчүүд мэддэг атлаа хайхардаггүй, нөхөртөө итгэж явсаар өвчнөө оройтож эмчлүүлдэг байна. Тэгэхээр хүүхдээ тэмбүүгээс хамгаалахын тулд жирэмсэн эхчүүд заасан хугацаандаа шинжилгээ өгөх, шаардлагатай бол баталгаажуулах шинжилгээ дахин өгөх ёстой аж. Ингээд халдвартай нь илэрвэл урагт нөлөөлөхөөс нь өмнө цаг алдалгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Тэмбүү өвчтэйгөө мэдсэн эхчүүд сэтгэл санаагаар унаж, хүүхдээ гаргах эсэхдээ эргэлздэг аж. Тэдэнд хандаж хэлэхэд айх зүйл байхгүй, цаг тухайд нь эмчилгээгээ сайн хийлгэж байхад ирээдүйд төрөх хүүхдээ хамгаалж чаддаг юм байна. Одоо тэмбүү өвчний шинжилгээ өгөхийн тулд заавал ХӨСҮТ явах шаардлагагүй болжээ. Учир нь "Глобал" сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслөөр манайд тэмбүү өвчнийг хэдхэн минутын дотор оношлоод хариуг нь гаргадаг "хурдасгуур" гэдэг жижигхэн тест нийлүүлсэн байна. Мөн жирэмсэн эмэгтэй тэмбүүгийн шинжилгээг өрх, хорооныхоо эмнэлгээр өгдөг болсныг бүсгүйчүүд сануулахад илүүдэх юун. Жирэмсэн эмэгтэй БЗХӨ болон тэмбүүгээр өвчилсөн нь зөвхөн эмэгтэй хүний буруу биш. Түүний цаана байгаа тэдний хавьтагч нөхрүүдэд асуудлын гол нь нуугдаж байдаг гэдгийг эмч нар хэлэв. Тэмбүүтэй хэмээн оношлогдсон эхчүүдийн дунд судалгаа хийж үзэхэд дандаа л нөхрөөсөө халдвар авсан байдаг аж. Энэ нь урагт заналхийлдэг гэдгийг аавуудад, ирээдүйн эцгүүдэд ойлгуулах чиглэлийн сургалт, хөтөлбөр үгүйлэгдэж байх шиг. Үүний тулд гэрийн эзэн эхнэртээ үнэнч байж, гэр бүлийн боловсрол эзэмших нь тулгамдсан асуудал болж байна. Цаашлаад эр хүн тэмбүү тусчихаад эхнэртээ халдаасан шалтгаан нийгмээс их хамаардаг аж. Тухайлбал, манайд уул уурхайн салбар хөгжихийн хэрээр тэнд ажиллаж буй эрчүүдийн тоо нэмэгдэж байна. Тэд доод тал нь 14 хоног эхнэрээсээ хол амьдардаг. Энэ хугацаанд физиологийн шаардлагаар ч гэхүү, тэвчээргүйгээс ч юм уу өөр хүнтэй хавьтаж, эхнэрээ хуурдаг. Үүнээс болоод л өвчин тусч, эцэс сүүлд нь гэр бүл салах дээрээ тулж байна. Тэмбүү өвчин хүндрээд ураг томорвол эхийг халдваргүйжүүлж тариа хийх, хүүхдийг төрсний дараа эмчийн хяналтад хоёр нас хүртэл нь байлгаж эмчийн зааврын дагуу эмчилгээг тогтмол хийснээр халдвар идэвхгүй болж, хүүхэд эрүүл болох боломжтой юм байна. Тэмбүү өвчин ихэвч¬лэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамжих боломжтой юм байна. Хатуу яр гарснаас хойш 6-7, халдвар авснаас хойш 9-10 долоо хоногийн дараа хоёрдугаар үе илэрдэг байна. Хоёрдугаар үеийг дотор нь шинэ, далд, дахисан тэмбүү гэж ангилдаг аж. Энэ үед биеэр гөвдрүү, толбо зэрэг янз бүрийн хэлбэрээр тууралт гарна. Мөн л өмнөх үе шигээ өвдөх, загатнах, хорсох зовиур байхгүй. Тиймээс хүмүүс анзаарахгүй өнгөрөх нь бий аж. Тэмбүүгийн хоёрдугаар нь үе нь таван жил орчим үргэлжилдэг байна. Энэ хугацаанд ил буюу далд байдлаар ээлжилж байдаг. Ил гарсныг нь дахисан тэмбүү, далд орсныг нь далд тэмбүү гэж нэрлэдэг байна. Далд тэмбүүтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Зөвхөн цусны шинжилгээгээр л мэдэх боломжтой. Тууралт нь идээ, цэврүү байдлаар гарч эхэлнэ. Тэгж байгаад дахин алга болох жишээтэй. Үүнээс гадна үс, сормуус унадаг. Ингэж явсаар гуравдугаар үедээ орох үед нүүр болон шилбэ хавиар товруу, зангилаа үүсдэг байна. Тэмбүү өвчинтэй хүний хамрын мөгөөрсөн эдийг иддэг тул дээхнэ үед энэ өвчнөө эмчлүүлээгүйгээс хамаргүй болсон хүмүүс цөөнгүй харагддаг байсан. Ихэвчлэн эдгэшгүй, эвгүй сорви маш тод үлддэг байна. Харин гуравдугаар үед орсны дараа эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд заналхийлдэг. Бас мэдрэлийн системд ч давхар нөлөөлдөг аж.
   Энэ өвчин бэлгийн идэвхтэй амьдралтай залуучууд ихэвчлэн тохиолддог байна. Тэд уруу татагдах, шохоорхох, тохиолдлын байдлаар бэлгийн хавьталд орох магадлал өндөртэй. Төрөлхийн тэмбүү социализмын үед бараг устчихсан байсан ч өдгөө төрөлхийн тэмбүүтэй хүүхэд жилд 10 гаруй төрдөг болов. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд хүүхэд нь зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлүүд гардаг байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (66.181.161.65)

    2017-11-27

    сайн байна уу би 2 хүшхэдтэй маа уг нь том х үүхэд дээр 2удаа шинжилгээ өгхөд зүгээр байсан.Саяхан төрхөд эхнии зүгээр байж байгаад давтан дээр эргжлзээтэй гэж гарсан тэгээд нөхрөө. шинжилгээ өгүүлсэн тэмбүү байна гэсэн тэгээд би ганцхан удаал тариулаад төрсөн 2хүүхэддээ санаа зовоод байхын манай том хүүгийн .....хааяа үзүүр нь улайгаад байж байгаад томроод цэврүүтэй болчхын тэгээл хоноол алга болчхийн яах вээ

  • DOPJO (202.9.47.177)

    2017-07-26

    УЛААН ТАРИАГ МОНГОЛДОО ОРУУЛЖ ИРЭЭЧ ТӨРИЙН ЭРХ БАРИГЧИРДДАА АРД ТҮМЭНДЭЭ ТУСЛААЧ

  • ЙЙ (202.9.47.177)

    2017-07-26

    надад туслаач надад ямарч шинж тэмдэг илрээгүй тэгсэн мөртлөө тэмбүүтэй гэд гараад байхын 1:4 ..46% гээд гараад бхын энэ хэр хүнд вэ бэлгийн замаар туссан юм болвуу ахуйн замаар туссан юм болвуу ямарч шинж тэмдэг байхгүй шинжилгээ өгөхөөр тэгэж гараад байна мэддэг хүн байвал туслаач намайг 10% ядаж болго гээд бхын 1 сарын дотор plssssssss хүмүүсээ

  • Туслаач (202.179.23.133)

    2017-03-03

    Улаан тарианы шинэчлэгдсэн нэр юу юм бол хэлж туслаач зарж байгаа газар байна уу.

  • иргэн (202.70.46.212)

    2015-08-11

    улаан тариаг монголд оруулж ирж ард иргэдээ аварч туслаачээ тѳрийн ѳндѳрлѳгүүдээ Маш хэрэгтэй үе ирсэн байна монголийн ард түмэн тэмбүүнд живэж байна хурдан оруулж ирээчээ нялхас ч хэцүү байна хии юманд зарлага гаргаж байхаар ард иргэдээ ганц удаа бодож хайрлаач,,.

  • отгоо (202.70.46.212)

    2015-08-11

    улаан тариаг монголд оруулж ирж ард иргэдээ аварч туслаачээ тѳрийн ѳндѳрлѳгүүдээ

  • zochin (24.45.41.70)

    2012-12-17

    Hentei ch hamaagui untaj hewtdeg ehner nuhruudiiig yana daa yana Ajiltaigaa gaihaad l ajlaa taraad buudald ochood aliigaa aldchihdag bolson na sh dee humuus