Халдварт өвчний мэдээлэл


Улсын хэмжээнд 2012 оны 12 дугаар сарын 2-оос - 8-ыг дуусталх 49 дүгээр долоо хоногт улсын хэмжээнд
Улсын хэмжээнд 2012 оны 12 дугаар сарын 2-8-ыг дуусталх 49 дүгээр долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 21 аймаг) 148.834 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.424 (7.0%) нь ТТӨ-тэй гэж оношлогджээ.

Улаанбаатар хотод 70.528 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.471(7.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон,хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 49.1%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж байна.

21 аймгийн мэдээгээр амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 6.3%-ийг эзэлж, 15%-иас дээш гарсан аймаг байхгүй, Хэнтий (13.3%), Төв (12.9%), Архангай (12.3%), Дундговь (11.8%), Сэлэнгэ (11.4%) аймгууд Эрүүл мэндийн сайдын 2002 оны 232 тоот тушаал болон flu.mn вэб дээр тавигдсан зөвлөмжийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна. 

 Улаанбаатар хот, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 128  сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд  3 (2.3%) сорьцонд томуугийн A(H3N2) вирүс илэрсэн байна.
 
2012 оны 49 дэхь долоо хоногт халдварт өвчний хамшинж, сэжигтэй нийт 270 тохиолдол бүртгэгдсэнээс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 159 тохиолдлоор багассан байна. Энэ 7 хоногт цочмог шарлалттай өвчний хамшинж 114, цочмог цусархаг суулгалтын хамшинж 24, цочмог усархаг суулгалт 3, цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж 110, цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж 18, хоолны хордлогот халдвар 1 тус тус нэмэгджээ.

Энэ 7 хоногт Улаанбаатарт 10 төрлийн халдварт өвчний 140 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногийн түвшинд байгаа бөгөөд шар, цусан суулга зонхилж байна.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 243 хүн хандаж үйлчлүүлсэнээс сүрьеэгийн 8 шинэ тохиолдол оношлогдож хяналт, эмчилгээнд орлоо.

ХӨСҮТ-д 375 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэ 177, шар 141, цусан суулга 16, салхин цэцэг 10 байна.


ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)