Монголын анагаах ухааны ололт амжилтыг олон нийтэд танилцууллууаа

"Монголын анагаах ухаан 2009-2012" нэртэй үзэсгэлэн ЭМШУИС-ийн Соёлын төвд хоёр өдөр үргэлжиллээ.
"Монголын анагаах ухаан 2009-2012" нэртэй үзэсгэлэн ЭМШУИС-ийн Соёлын төвд хоёр өдөр үргэлжиллээ. Энэхүү үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарын 2009-2012 онд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төсөл, сэдвийн үр дүнг дэлгэн харуулсан юм.
Биоанагаах, эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, эмзүй ба уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлүүдээр гарсан үзэсгэлэнд ЭМЯ, ДЭМБ хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн иргэд шинжлэх ухаан технологийн сангийн болон гадаад, дотоодын бусад санхүүжилттэй төслүүдийн үр дүнгийн тухай мэдээллийг ил тодоор хүлээн авсан юм.
Мөн Сэтгэцийн үндэсний ЭМТ, ХӨСҮТ, Хүн судлалын үндэснйи төв зэрэг олон байгууллага оролцож өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн үр дүнг танилцууллаа.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)