Японд парламентын сонгууль эхэллээ

   Японы Ерөнхий сайд Ёшихико Нода парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарласан. Үүний дагуу тус улсын иргэд өнөөдөр /өчигдөр/ саналаа өгч, сонгуулийн дүн өчигдөр орой гарчээ.
   Японы Ерөнхий сайд Ёшихико Нода парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарласан. Үүний дагуу тус улсын иргэд өнөөдөр /өчигдөр/ саналаа өгч, сонгуулийн дүн өчигдөр орой гарчээ. Сонгуульд олон нам, эвсэл өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн Ерөнхий сайд Ёшихико Нодагийн Ардчилсан нам, экс Ерөнхий сайд Шинзо Абегийн Либерал Ардчилсан намын хооронд болох нь нэгэнт тодорхой болсон юм. Ажиглагчдын үзэж буйгаар энэ удаагийн сонгуульд Либерал Ардчилсан нам олонхи болох магадлал өндөр байна. Хэрвээ энэ нам ялалт байгуулбал Ш.Абе Японы Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа томилогдох юм.
   Либерал Ардчилсан нам Японы төрийн эрхийг олон жил барьсан бөгөөд өнгөрөгч бүх нийтийн сонгуульд Ардчилсан намд ялагдсан юм. Хэдийгээр Ардчилсан нам түүхэн ялалт байгуулж төрийн эрхийг авсан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй гурван жилийн дараа бүх нийтийн сонгууль явуулж байна. Энэ хугацаанд Ардчилсан намаас гурван ч удаа Ерөнхий сайдыг өөрчилсөн юм. Харин гурав дахь Ерөнхий сайд Ё.Нодагийн үед тус улсын Засгийн газар түүхэндээ байгаагүйгээр нэр хүндээ алдаж эхэлжээ. Үүний улмаас Ё.Нода хугацаанаас өмнө сонгууль зарласан гэнэ. Үүнээс гадна тус улс Хятадтай маргаантай арлын асуудлаар ихээхэн зөрчилдөөд байгаа бөгөөд Ш.Абе энэ асуудлыг зохицуулна гэж амалжээ. Түүнчлэн тус улсын иргэд Ардчилсан намыг өнгөрөгч оны гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэмээн шүүмжилсээр байгаа аж. Энэ нь ард иргэдийн дунд Либерал Ардчилсан намын чансааг огцом өсгөхөд нөлөөлсөн гэнэ.
Ш.Абе 2006-2007 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 2009 онд түүний нам ялагдал хүлээсэн. Харин саяхан Либерал Ардчилсан нам хуучин удирдагч Ш.Абег дахин намын даргаараа томилсон юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)