Бен Алийн хүргэнийг баривчлав

Тунисын экс Ерөнхийлөгч Зин аль-Абидин Бен Алийн хүргэн Сахер эль-Матери Сейшелиэс баривчлагдсан гэж Тунисын албаныхан мэдээлэв.
Тунисын экс Ерөнхийлөгч Зин аль-Абидин Бен Алийн хүргэн Сахер эль-Матери Сейшелиэс баривчлагдсан гэж Тунисын албаныхан мэдээлэв.
Тунисын Ерөнхийлөгч Бен Али "Арабын хавар" эсэргүүцлийн ажиллагааны улмаас албан тушаалаасаа огцорсон бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан, зэвсгийн наймаа эрхэлсэн зэрэгт буруутгагдаад байгаа юм.
 Гэсэн ч тэрбээр Катар уруу зугтсан ба Тунисын шүүх түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөж, түүний эхнэр болон гэр бүлийнхэнд нь цөөнгүй жилийн хорих ял төлөвлөсөн юм. Харин бизнесмэн Сахер эль-Ма терийг авли гын хэрэгт буруутгаад байжээ. Тунисын Хууль зүйн сайд Нуреддин Бхири "Тунисын Засгийн газар Сахер эль-Материйг шилжүүлэн өгөхийг хүссэн.
Тэр тун удахгүй ирнэ гэдэгт найдаж байна" гэжээ. Сахер эль-Матери хугацаа нь дууссан дипломат паспортаар Сейшелийн арлуудад нэвтрэх гээд баривчлагджээ. Юутай ч Бен Али одоо Саудын Арабт байгаа бөгөөд тус улс Тунисын шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.

 Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)