Тамхинаас хэрхэн гарах вэ?

Та тамхинаас гарахад бэлэн үү? Магадгүй та энэ асуултанд итгэлтэй хариулж чадахгүй байж болох юм. Тэгвэл та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. 

Та тамхинаас гарахад бэлэн үү? Магадгүй та энэ асуултанд итгэлтэй хариулж чадахгүй байж болох юм. Тэгвэл та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. 
 
1. Тамхиа хаяхад бэлтгэх

-Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла;
-Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ийг хая;
-Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл;
-Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул;
-Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд. Өөрийнхөө итгэл, үнэмшилд залбир, мөргө;

2. Тамхиа хаях
-Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай; 
-Оюун санааны хүчээ бүрэн ашигла;
-Тамхи татах хүслээ нэг, хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул;
-Тамхи татах хүсэл 3-5 минут хиртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий; 
-Тамхи татмаар болсон үөдээ 2-3 удаа гүн амьсгал авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно; 
-Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу; 
-Тамхи татах зав бүү гарга;

3. Тамхинаас ангижрах
-Үгүй, татахгүй гэж хэлж сур; 
-Тамхи асаах шалтаг бүү гарга; 
-Какао, кофе, коко коло зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнсийг бүү хэрэглэ;
-Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт);
-Бусдаас туслалцаа ав;
 
4. Тамхи татахгүй чигээрээ үлдэх
-Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод;
-Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий;
-Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц;
-Тамхи татдаггүй болсноо бусдад харуул;
 

Та тамхиа хаяж чадвал
-Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно;
-Цагаа үр ашиггүй үрэхгүй;
-Бусдыг хордуулахгүй;
-Бусдад зэмлүүлэхгүй;
-Тамхинд мөнгөө үрэхгүй;

Тамхинаас яагаад гарах хэрэгтэй вэ?
-Уушгины хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй
Тамхи татдаг 10 хүн тутмын 9 нь уушгины хавдраар нас бардаг.

-Тамхи зурхний шигдээс уусгэнэ
Цусан дах хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд  тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг.

-Тамхи үр удмыг хөнөөнө
Жирэмсэн  эмэгтэйн хажууд тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин  илүү хордоно

-Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг
Буйлны өвчин, үрэвсэж шүд шүдгүйдэх болдог.

 
Тамхи татахгүй байснаар:
1.Зүрх судасны өвчин
2.Уушгины хорт хавдар 3 Бусад хорт хавдрууд
4.Амьсгалын замын өвчнүүд
5.Уушги тэлэгдэх өвчин
6.Гуурсан хоолойн үрэвсэл
7.Багтраа
8.Чихрийн шижин зэрэг өвчнүүдээс 
   Та өөрийгөө хамгаалж чадна.


Арван зүгийн бодьсад нар 
Аливаа бүхэн гуйсаар байхад 
Амь зуулгад нэмэргүй
Адаг тамхийг тэвчихгүй нь юуных вэ

Эм шулмын цуснаас бүтсэн 
Элэг буруут бузар утааг 
Энэ насандаа татсан амьтан 
Элмэрэх зуурдад төөрөлдөнө

БЭЛТГЭСЭН: П.ЭНХБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)