Экс сангийн сайд авлигын хэргээр шоронд оров

Аргентины сангийн сайд асан Фелиса Мисели албан тушаалаа хаших хугацаандаа авлига  авч байсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Мөн найман жилийн турш шийдвэр гаргах төвшний ажил хийхгүй байх шийтгэл ногдуулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн Фелиса Миселиг санхүүгийн хууль бус ажиллагаа явуулж, шударга явдлыг боон хяхаж өөрийн эрх ашгийн төлөө улсын санхүүг буруу аргаар ажиллуулж байсныг тогтоожээ. Түүнчлэн 2007 оноос хойш байнга авлигын хэрэгт шалгагдаж эхэлсэн бөгөөд улсын санхүүд их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна.

Түүний гэрээс 2007 онд баглаж хураасан, юунд хэрэглэх, ямар эх сурвалжаас орж ирсэн нь тодорхой буй 52 мянган ам.доллар олдож байсныг илрүүлж байсан аж.

Шүүгчид түүнийг энэ олон жилийн турш Нестор Кришнерийн далбаан дор энэ өндөр  албан тушаал дээр удаан байж,  өөрийн эрх ашигт нийцүүлэн ажиллаж байсан хэмээн үзэж байна. Мөн энэ хугацаанд түүнийг хуурамч нотолгоо гаргаж, санхүүгийн  аргаар хувьдаа мөнгө завшиж байсныг нь хүлээлгэж чаджээ.

Тэрээр Аргентины түүхэнд дэх хамгийн анхны эмэгтэй сайд бөгөөд хамгийн их мөнгөний хэрэгт унаж байгаа аж. Энэ хэргээс гадна Аргентины дээд шүүх өмнөх ерөнхийлөгч асан Фернандо Де Ла Руагийн хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг 2001 онд өөрт нь эсэргүүцэл илэрхийлсэн таван хүний амь насанд хүрсэн хэмээн буруутгаж байгаа юм. Энэ хэрэг бараг нотлогдож байгаа бөгөөд хэргийг шалгах явц бараг дуусах шатандаа орж байгаа юм. Фернандо Де Ла Руа 1999 онд улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд улсын эдийн засаг тун муудсан гэж ард иргэд нь үздэг байна.

Э.Мөнхнасан  www.shuud.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (119.215.194.46)

    2012-12-28

    Manai uls teghed yaj baina zugeerl tolgoigno ileed yvuulaad baij baih yum shudraga yos gej ih yrih durtai deedchuul uhsen yrihaas oor zuilgui amitad